Хорих ялаар шийтгэгдсэн хүүхдийн тоо хоёр дахин багасчээ
Шинэчлэгдсэн Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Шинэ хуулиар 14-16 хүртэл насны хүүхэд уг хуулийн тусгай ангид заасан 12 төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхээр тусгасан байдаг.

Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хорих ялаар шийтгэгдэх өсвөр насны хүүхдийн тоо хоёр дахин багассан байна.

Харин энэ онд 2018 онд 127 өсвөр насны хүүхэд хорих ялаар шийтгүүлснээс дийлэнх нь хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Өсвөр насныхан гэмт хэрэг холбогдох, үйлдэх болсон гол шалтгаан нөхцлийг судалж үзэхэд эцэг эхийн хараа хяналтгүй байдал, сурч боловсрох эрхээр хязгаарлагдсан, хагас бүтэн өнчин, хойт эцэг эхийн дарамтад орсон, нийгмийн ядуурал, ажилгүйдэл зэрэг болох нь тогтоогдсон байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.