Германы сэргээн босголтын зээлийн банк 30 сая еврогийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ
Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт ХБНГУ-ын  Сэргээн босголт зээлийн банкны Төв Ази, Зүүн Ази, Лаосыг хариуцсан хэлтсийн дэд дарга хатагтай Кристин Ди Бэррос Сэйдийг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Кристин Ди Бэррос Сэйд хэлэхдээ Монгол Улсын Эрчим хүчний олон жил хамтран ажиллаж байгаадаа баяртай байна гээд 2013 оныг оруулахгүйгээр тооцоход Германы Сэргээн босголт зээлийн банк Монгол Улсын эрчим хүчний салбарт 60 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин 2013 онд 30 сая еврог нэмж амлаад байгаа билээ. Цаашид бидний хамтын үр дүнтэй сайн байвал нэмж  тусламж үзүүлэх бүрэн боломжтэй гэж нэмж хэлэв.  

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ Германы Сэргээн босголт зээлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх 1,2 төсөл, Дарханы ДЦС-ын шинэчлэлийн төсөл амжилттай хэрэгжиж байгааг дурдаад дээрх төслүүдэд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалтын талаар санал бодлоо солилцов.

Түүнчлэн Германы Сэргээн босголт зээлийн банкнаас 2013 онд амласан 30 сая еврогийн зээлийн хөрөнгө оруулалтаар монголын талаас санал болгож хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал ЭХЯ-ны зүгээс тус банкнаас олгох зээлийн хөрөнгө оруулалтаар одоо хэрэгжиж байгаа дээр дурдсан 2 төслөөс гадна Эрдэнэтийн ДЦС-ыг шинэчлэх, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, алслагдсан газар нутагт нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах төслүүдийг хэрэгжүүлэхээр санал болгов.  

Уулзалтын төгсгөлд хатагтай Кристин Ди Бэррос Сэйд хэлэхдээ дээр дурдагдсан төсөл хөтөлбөрт монголын талаас оруулах хөрөнгө оруулалтын тал дээр онцгой анхаарахыг сануулаад цаашид бид бүхний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж өөр олон төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.