Г.Угалзцэцэг дахин аварга боллоо

Тайландын Чианг Май хотод энэ сарын 14-16 ѳдрүүдэд болсон WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-ээс Монголын баг тамирчид 2 Алт, 4 Мѳнгѳ, 3 Хүрэл медаль хүртсэн байна.  “Women's Athletic Physique up to 165 cm” болон “Women's Athletic Physique +30” ангилалд Г.Угалзцэцэг хос алтан медаль хүртэж дэлхийн дөрөв дэх удаагийн аварга болсон бол Г.Гансаруул дэлхийн аваргын мөнгөн медаль, “Women's Sports Physique over 165 cm” ангилалд тамирчин Х.Болорчимэг хүрэл медаль, “Women's Model bikini” төрөлд М.Мойлоо хүрэл медаль, “Women's Model Physique up to 160 cm ангилалд Б.Мѳнхчимэг мѳнгѳн медаль хүртлээ.

Харин эрчүүдээс “Men's Sport's Physique up to 180 cm” ангилалд Ж.Баянмѳнх мѳнгѳн медаль, “Men's Fitness Physique over 170 cm” ангилалд хүрэл медаль тус тус хүртэв, “Men' Sport Physique up to 170 cm” ангилалд Б.Лхагвадорж мѳнгѳн медаль, “Men's Sports Physique up to 175 cm” ангилалд Э.Батдорж шагналт V байранд шалгарлаа. Мөн “Men's Sports Physique over 180 cm” буюу хамгийн ѳндѳр ангилалд М.Эрхэмбаяр шагналт IV байр, Х.Мѳнхбилэг шагналт V байрт тус тус шалгарсан байна.

Манай улсын баг тамирчид маргааш /2018.12.18/  Чингис хаан олон улсын нисэх буудалд 23:00 буух юм байна. 


П.УНДРАЛ
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.