Жүдочид “Мастерс-2018” тэмцээнийг гурван медальтай өндөрлөв
Жин тус бүрийнхээ эхний 16-д бичигддэг дэлхийн шилдэг бөхчүүд урилгаар оролцдог “Мастерс-2018” тэмцээн  өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. БНХАУ-ын Гуанжоу хотод болсон уг тэмцээнд манай жүдочид амжилттай оролцов. Тодруулбал, тус тэмцээнд манай улсаас 12 жүдоч зодоглосноос гурав нь медаль хүртлээ.

Эрэгтэй 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, ОХУ-ын Алберт Огузовыг ялсан ч Гүржийн бөх Амиран Папинашвилид дийлдсэн. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Такабатакег ялж, медалийн тавцанд зогсов.

66 кг-д Д.Алтансүх эхний тойрогт хийлж, Казахстаны Ерлан Серикжановыг ялж, шөвгийн наймд үлдсэн ч Бразилын Даниел Рагнинд дийлдсэн. Д.Алтансүх Словак, Казахстаны бөхчүүдийг дараалан ялж, медалийн тавцанд зогслоо.

-100 кг-д Л.Отгонбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Оросын бөх Илясов Нияазыг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Японы Ийда Кентарог хожсон. Улмаар хагас шигшээд Египетийн Рамадан Дарвишийг ялж, аваргын төлөө  Гүржийн Варлам Липартеллианитай тунасан ч гэмтлийн улмаас татамид гарсангүй.

Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар тавдугаар байрт, эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар долдугаар байрт тус тус шалгарав. Харин Г.Болдбаатар, Д.Цогтбаатар, Ө.Дүүрэнбаяр нарын хувьд хэсгээсээ шалгарч чадсангүй.

Ийнхүү манай жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медаль, хоёр шагналт тавдугаар байр, гурван долдугаар байрт шалгарсан амжилттайгаар  энэ удаагийн Мастерсыг өндөрлөж байна. 
 

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ksa 2018-12-17 11:36:04
    Манай жудочдын амжилт буурч байгаа. 2020 оноос өмнө Балжаа ч ховхрохгүй л дээ. Жэнко маань нэг эрс шийдвэр оройтоогүй дээр нь гаргахгүй л юм байх даа.
  • moog 2018-12-17 07:25:12
    shinechlelt hiihgui bol judo kaput machen
  • Зочин 2018-12-17 04:48:44
    Жүдогийн тэмцээнмөн их олон сайхан болох юмаа. Энэ залуус сайхан дуртай юмаа хийгээд л