Эх орноосоо урвасан З.Пагмажавт холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ
УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн туслахаар ажиллаж байсан З.Пагмажавд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт Дээд шүүх хэлэлцсэн байна.

Шүүх хурлаар шүүгдэгчийн өмгөөлөгч гадаадад ажилтай яваа гэх шалтгаанаар хурлыг хойшлуулах шийдвэр гаргажээ.

Хэргийн тухайд тодруулбал, түүнийг гадаадын тусгай албадад мэдээлэл дамжуулсан гэх хэргээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 16 жилийн хорих ял оноосон. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн хяналтын шатны шүүхэд хандсан юм.

З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс зөвлөхөөр нь ажилласан байдаг. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан юм.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • борис 2019-01-09 09:28:58
    Зөвлөхийн зөвлөхөөр ажиллана гэж юу гэсэн үг вэ ?ёстой инээдэмтэйюм аа
    202.55.191.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Батчимэг гэдэг гичийг нь барьж хорь 2018-12-17 05:45:39
    Батчимэгийг гэдэг гичийг нь бүх насаар нь хориоч,
    66.181.179.104
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-17 03:47:31
    жинхэнэ урвагч нь хэн бэ???толгойлогч байгаадаа хулихаан!!!!хардаж бна.
    64.119.27.172
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-12-17 03:44:23
    Дуусаагүй муу, хэдий болтол үргэлжилдэг хэрэг вэ
    203.91.115.252
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-17 03:11:05
    Эх орноосоо урвана гэдэг адгийн хэрэг. Харин Шүүх яагаад ийм бага ял өгдөг юм бол?
    59.153.114.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-12-17 01:33:26
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.43.114
    Мэдэгдсэн Хариулах