Давс багатай бүтээгдэхүүнийг дэмжих аян үргэлжилнэ

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяныг ирэх 2019 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар болжээ.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулж, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой дээрх арга хэмжээний эхний шатыг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулсан юм.

Энэ аянд “Атар-Өргөө”, “Мах Маркет”, “ДЦС-4”-ийн “Эрчим” зоогийн газар, Сонгинохайрхан дүүргийн 101, 112, 226-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 57, 94-р цэцэрлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Номадс” болон “Бродвей” сүлжээ ресторан зэрэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 11 аж ахуйн нэгж хамрагджээ. Түүнчлэн дээрх аж ахуйн нэгжүүд нь аянд хамрагдсаны дүнгээ танилцуулж, тэдгээрээс давсны хэрэглээгээ бууруулж чадсан байгууллагыг урамшуулсан байна.

Тэгвэл Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан уг аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болжээ.

Х.Хулан
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.