Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 509 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж байна
ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалтай танилцаж байна. Энэ дагуу өчигдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв болон Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилласан бол, өнөөдөр Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос өчигдрийн байдлаар 290 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 90 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос өчигдрийн байдлаар 170 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 90 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Насанд хүрэгчдийн 100 орыг хүүхдийн оронд шилжүүлж, Сэргээн засах болон Ажилчдын амралтын өрөө зэрэг бусад нөөц орон зайд ор дэлгэн нийт 10 эмч ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 125 ортойгоос өчигдрийн байдлаар 190 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн 46 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нэмэлтээр 20 дэлгэн зохицуулалт хийжээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 230 ортойгоос өчигдрийн байдлаар 253 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн 25 орыг хүүхдийн оронд шилжүүлж, зохицуулалт хийжээ.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 165 ортойгоос өнөөдрийн байдлаар 265 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 100 орыг дэлгэн зохицуулалт хийсэн байна.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос өнөөдрийн байдлаар 203 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 123 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд “Хүүхдийн кабинет”-ийг ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, бямба гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар, мөн томуу, томуу төст өвчний зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна. Түүнчлэн ӨЭМТ-ийн гэрийн эргэлт үзлэгийг идэвхижүүлжээ. 

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулж буй бөгөөд томуугийн өвчлөлтэй холбогдуулан нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн, өнөөдрийн байдлаар нийт 1486 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-12-22 06:27:01
    NEMGin gahai Tumurbaatar emnelgiin mungiig idej hanahgui eruugiin element dee
  • Zuvulguu 2018-12-17 03:14:38
    Tsetserleg surguuliin huuhduudig uvul utanas bolod haniad hureed hundreed bga esehiig ni nariin sudlaad garts arga zam zuvulguu ntriig gargaj arga hemjee avalda...
  •  2018-12-16 16:23:18
    tegj bhaar zolootei zavtai hesen hunee hodoo gargaad ogchih. zardal ni 50-60% byyrna