Эмэгтэй боксчид Казахстаныг зорилоо

Монголын боксын холбооноос баталсан төлөвлөгөөний дагуу боксын эмэгтэй шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд оролцохоор Казахстаныг зорилоо.

Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор дөрвөн тамирчин Караганда хотод болох Гавьяат дасгалжуулагч  Г.Жарылгаповийн нэрэмжит олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцоно. Мөн энэхүү тэмцээний дараа хамтарсан бэлтгэлийг хийхээр болжээ. Тэмцээн ирэх долоо хоногт болох юм.
 

Багийн бүрэлдэхүүн: 
 

  • 51 кг-д спортын мастер М.Энхжаргал
  • 57 кг-д спортын мастер Э.Мичидмaa
  • 60 кг-д ОУХМ М.Намуун
  • 75 кг-д спортын мастер М.Мягмаржаргал

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.