Актив “DPF” шүүлтүүр автобуснаас ялгарах утааны 64.75 хувийг шүүж байна
Нийслэлийн тээврийн газраас агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дизель хөдөлгүүртэй гурван автобусанд БНСУ-ын “Сераком” ХХК-д үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүрийн тортог шүүгч Актив “DPF” болон Гибрид “DPF” төхөөрөмжүүдийг  суурилуулж, туршиж байна.

Актив “DPF” болон Гибрид “DPF” төхөөрөмжүүдийг суурилуулснаар дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс ялгарах COx(Нүүрстөрөгчийн исэл), NOx(Азотын исэл), Sox(Хүхрийн исэл), PM(Хөө тортогжилт) зэргийг шүүж, энэ нь явалт дундаа шатааж, цэвэрлэдэг ба гар ажиллагаа шаарддаггүй давуу талтай байна. 

Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа нэг автобус өдөрт дунджаар 190 гр хөө тортог ялгаруулдаг бөгөөд уг төхөөрөмжийг суурилуулсанаар үүний 60 гаруй хувийг шүүж байгаа юм. Тус газраас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр туршилтын ажлын явцтай танилцаж, Актив “DPF” шүүлтүүрийг суурилуулсан автобуснаас хөө тортогжилтын хэмжилт хийжээ. Уг хэмжилтээр 64.75 хувьтай шүүж байсан бөгөөд өдөрт нэг автобуснаас ялгарах 114 гр хөө тортогжилтыг шүүж агаарт хаягдахаас сэргийлж байна.


Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Haha  2018-12-19 08:08:05
    Oromdoj bgaa um shuu heden avtobus bgaa bilee tuunees zuvhun 3 t ni dunguj unuudyr turshilt hiij bdag uneheer togloom hiih umaa
    112.72.11.121
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-12-16 16:16:55
    ydahgui 0.000% bolno
    122.201.24.36
    Мэдэгдсэн Хариулах