Мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглолоо
Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглохоор захирамж гарчээ
 
Тодруулбал, хүйтэрч, замын хальтаргаа гулгаа үүсч авто замын нөхцөл хүндэрч байгаа тул хүний эрүүл  мэнд, осол гэмтэл,  учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор  аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 25-ны өдрөөс  ирэх оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хүртэл   мотоциклээр  замын хөдөлгөөнд оролцохыг  хоригложээ.
 
Мөн хөдөлгөөний аюулгүй  байдал, ашиглалтын журмын  эсрэг гэмт хэрэг, осол зөрчлөөс  урьдчилан сэргийлэх анхааруулга, санамж, сэрэмжлүүлэг өгч,   хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон  бусад боломжит  хэлбэрээр  сурталчилан ажиллахыг албаныханд даалгасан байна.
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-12-16 02:19:29
    Би залуу насандаа хүйтэнд мотоцикл унаж өвдөг хөлөө их дааруулсан хүн одоо нас ахих энэ үед өвдөг байнга даарна үхэтлээ зовохоо залуудаа олоод авчээ