Ерөнхийлөгч оюуны спортоор хичээллэдэг хүүхдүүдийг дэмжиж ажиллана гэв
 Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Малайз улсын Куала Лумпур хотод  болсон “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцсон багачуудтай уулзаж, баяр хүргэлээ. Энэхүү тэмцээнд 40 орны 3000 гаруй хүүхэд өрсөлдсөн байна. Манай улсаас тус тэмцээнд 53 хүүхэд оролцож, нэг ГРАНД ЧАМПИОН, 16 ЧАМПИОН, 20 АЛТАН ЦОМ, 10 МӨНГӨН ЦОМ нийт 47 шагнал хүртжээ. Энэ нь Монголын оюуны спортын түүхэнд гарч байгаагүй өндөр амжилт юм байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр хүүхдүүдэд болон тэдний багш, эцэг, эхчүүдэд хандан юун түрүүнд оюуны спортын төрлөөр бахдам амжилт гаргасанд нь баяр хүргээд “Ой тогтоолт, соробан сампин, цээж тоолол, шатар зэрэг оюуны спорт төдийгүй, хими, физик, математикийн олимпиадаар ч тэр монгол хүүхдүүд сүүлийн үед маш сайн амжилт гаргаж байгаа. Түүнчлэн манай залуусыг мэдээллийн технологийн дэлхийн томоохон компаниуд инженер, боловсон хүчнээрээ авч ажиллуулах сонирхолтой болж байгаа нь мөн сайн мэдээ юм. Энэ юуг харуулж байна гэхээр монгол хүний оюуны чадамжийг илтгэхээс гадна, оюун ухааны чиглэлээр бидэнд ямар их боломж бололцоо байгааг харуулж байна. Цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс оюуны спортыг дэмжиж, ялангуяа бяцхан, өсвөр насны хүүхдүүдийг дэмжиж ажиллахаа та бүхний өмнө илэрхийлж байна” гэсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын тэмцээнд хүүхдүүдийг оролцуулахын тулд замын зардал, байр, хоол зэргээр чамгүй зардал гардгийг дурдаад гадаад улсад болох тэмцээнд оролцоход нь тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхээ амлав.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-12-16 07:09:28
    yamar erguu maluudan 700 say. HULGAILSAN mongo geed hutsaad bga yumbee. Herev BATTULAG hulgailsan bol ali hediin MANAN giil ATG SHUUH BROKROOR buged ali hediin...
  • БАТ 2018-12-15 13:12:19
    ЗОРИУД АНХААРЛАА ХАНДУУЛАЖ БАЙГАА НЬ ѲѲРѲѲ ИХЭЭХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙГ ЭХЛЭЭД ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ !!! ЮУНЫ ТУХАНД ХҮРЭЛГҮЙ Л ХЭДЭН ТѲГРѲГ ѲГѲХ ЮМ ГЭЭД Л СОНИН ЮМ...
  • Зочин 2018-12-15 11:21:42
    700 саяа буцааж өг! Улсын , татвар төлөгчийн мөнгө өг .
  • зү 2018-12-15 07:28:22
    хуцалгүй хулгайлсан мөнгөө л өг за юу
  • U 2018-12-15 05:00:46
    Yaj