АТГ-ынхан “Капитал” банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболдын өрөөнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Капитал” банкны төв байрыг Авлигатай тэмцэх газраас битүүмжилсэн тухай мэдээлэл цахим хуудсаар тархаад байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр  АТГ-ын Мөрдөн шалгах албаны хүмүүс өнөөдөр үдээс хойш 15.00 цагийн үед Капитал банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболдын өрөөнд орсон ч хараахан битүүмжлээгүй байгаа талаар мэдээллээ. Одоогоор тус банкны санхүүгийн үйл ажиллагааг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа  аж. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХ сангаас  авсан баримт олон нийтэд хүрсэн. Энэ мөнгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн “Капитал” банкаараа дамжуулан “мөнгө угаасан” байх магадлалтай гэж мэдээлэл тархаад байгаа билээ. 

Тэгвэл өнгөрсөн сард АТГ-аас ЖДҮХ сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байгаа банк бус санхүүгийн байгууллага, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа тухай мэдэгдсэн.

Тодруулбал, ЖДҮХ сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн. АТГ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байгаа гэсэн юм
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-12-23 16:46:48
    капитал хэвийн л ажиллаж байсан ш дээ. худлаа мэдээлэл түгээх юм даа
  • bataa 2018-12-16 08:29:54
    zarig.mn deer bituumjleegui gsn bnlee, huurhii yum l bol ene bank ruu chichilj dairhiimdaa, zahiin har ovoo gdg shig hahaha
  • иргэн 2018-12-15 11:11:25
    ЖДҮ-гээс зээл гаргасан 11 банкинд бүгдэнд нь шалгалт орж байгаа ш дээ. битүүмжилсэн юм байхгүй.
  • Болд 2018-12-15 08:19:28
    Ямар их юм мэддэг лаларууд вэ наадуулааа шүүхэд өгөөөч нууугуур лаларуудааа
  • Үнэн 2018-12-15 05:22:00
    Тэгвэл Худалдаа хөгжлийн банк, Бадамжунай нарыг бас шалгах ёстой шүү дээ. Тэд ч бас мөнгө угаасан хэрэгт холбоотой.
  • иргэн 2018-12-15 03:53:17
    Сумъяабазар бас банкиндаа ЖДҮ сангаас зээл авсан, адилхан хариуцлага тооцох хэрэгтэй, тэгэж бж л Хүрэлсүхийн шударга ёс тогтооход итгэл төрнө