
Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 267,571,669 төгрөгийн үнийн дүн бүхий 637,517 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Шивээ Овоо" ХК (SHV+14.98%) болон "Тахь-Ко" ХК (TAH+14.24%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "АйТүүлс" ХК (ITLS -6.95%) болон "БиДиСек" ХК (BDS -6.12%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 3.67 хувиар өсч 20393.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,398,391,272,963.57 төгрөг боллоо.
Энэ өдөр "TOP 20" индекс 3.67 хувиар өсч 20393.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,398,391,272,963.57 төгрөг боллоо.
П.ГОО
Оллоо.мн