Мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр/12.14/ хуралдаж, Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Мөнгөний бодлогын хороо инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжилийг харгалзан бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ.

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилттой нийцтэй бөгөөд макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэж буй аж.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.