“Snow Melody” баярын тоглолт болно

Улсын Филармони жил бүр шинэ жилийн баярт зориулан зохион байгуулдаг “Snow melody” баярын тоглолт 12 дугаар сарын 28-нд Корпорейт концертын танхимд болох гэж байна. Шинэ жилийн хамгийн том баярын тоглолт гэдгээрээ онцлогтой тус тоглолтод 100 гаруй уран бүтээлчид, арын албаныхан ажиллаж байна.

V дахь жилдээ тоглогдох гэж буй энэхүү тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар /СТА/, “Баян Монгол” жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од /СТА/, Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр, Б.Монголхүү нар оролцож шинэ, шилмэл бүтээлүүдээсээ өргөн барина.

Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа ба 1900-1800 үнэгүй хүргэж байна. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 88004849, 99196623 дугаарын утсаар лавлана уу.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.