УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт гартал чуулганы хуралдааныг даргалахгүй гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр “Өчигдөр УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс шаардлага тавих тухай албан бичгийг надад ирүүлсэн. Шаардлагад “УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гарга” гэсэн байна. Энэ шаардлага өчигдөр анх удаа ирж байгаа юм биш. Өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гарга” гэсэн шаардлага тавьж байсан. Дараа нь намын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн утга агуулгаар байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр “УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гарга” гэсэн шаардлагыг тавьж байсан. Өнөөдөр УИХ-ын 38 гишүүн дахин энэ агуулгаар шаардлага тавилаа. Эдгээр 38 гишүүнээс 34 нь манай намын гишүүд гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурсан нөхдөдөө хэний хүсээд байгаа хүслийг гүйцэлдүүлэх гэж хэний даалгаад байгаа даалгаврыг биелүүлэх зорилготойгоор гарын үсэг зурснаа сайн тунгааж бодсон байх. Миний бие УИХ-ын даргын албан тушаалд нэр дэвшиж сонгогдсон, энэ албан тушаалаас чөлөөлөгдөхөд зууралдаад байх зүйлгүй. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой. Тийм учраас нэр бүхий гишүүдийн тавьсан шаардлага хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Би хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт гартал чуулганы хуралдааныг удирдахгүй” хэмээн мэдэгдлээ.
Иймээс өнөөдрийн чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулахаар боллоо.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн