Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн байранд  Эрчим хүчний зохицуулах хорооноос Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж компаниудын удирдлагуудтай уулзалт хийнэ.

09:30 цагт: “Алтан ургийн сүүлчийн ноён Хараагийн Баатар ван Н.Наваан-Юндэнгийн нийгэмд эзлэх байр суурь, түүний туулсан амьдрал” эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-нд болно.

10:00 цагт: “Хэвлэлийн хүрээлэн”-д “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хэрхэн хөндөж буй байдал” судалгааны тайланг танилцуулна.

10:00 цагт: “Чингис” зочид буудалд “Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт” болно.

11:00 цагт: “Эрдэнэс-Тавантолгой” компанийн байранд “Баянхонгор аймгийн тѳвийн агаарын бохирдлыг бууруулах нь” хэлэлцүүлэг болно.

11:00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт И-Баримт пос, терминал машин, программ, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болно.

11:30 цагт: Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр сургуульд Дэлхийн зөн Монгол байгууллагаас тохижуулсан Сэтгэл зүйчийн жишиг өрөөг хүлээлгэн өгөх ёслол болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.