Инфляци өссөн шалтгаан

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2018 оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотод 9.3 хувьтай байжээ.  Инфляци сүүлийн хоёр сард идэвхжихэд хатуу түлш (хэрэглээний нүүрс, мод), шатахуун болон махны үнийн өсөлт голлон нөлөөлж байна.  Тухайлбал, эдгээр гурван төрлийн бүтээгдэхүүн Улаанбаатар хотын жилийн инфляцийн 5.0 нэгж хувийг дангаараа тайлбарлаж байна.

Улаанбаатар хотын жилийн инфляцийн бүрэлдэхүүн

Нэр төрөл

Хэрэглээний сагсанд эзлэх жин

Жилийн инфляцид эзлэх хувь

Хатуу түлш

3%

2.2%

Шатахуун

6%

1.5%

Мах

10%

1.3%

Бусад

81%

4.3%

Нийт (УБ инфляци)

100%

9.3%


2018 онд хатуу түлшний үнэ оны эхэнд буурдаг улирлын хандлагаас зөрж, 29 хувиар өссөн бөгөөд 10-11 дүгээр саруудад дахин 25 орчим хувиар өссөнөөр жилийн өсөлт нь 60 хувьд хүрээд байна.

Дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүн болон Монгол улсад импортлогдож буй шатахууны хилийн үнэ өссөн нөлөөгөөр дотоодын зах зээлд шатахууны үнэ 6-11 дүгээр сард 320 орчим (өнгөрсөн оны мөн үеэс 430 орчим) төгрөгөөр нэмэгдсэн. 

Махны үнэ 6 дугаар сарын дунд хүртэл өсч, оны эцэс рүү хямдардаг улирлын хандлагаасаа оройтож 7 дугаар сарын дундаас хямдарч эхэлсэн, мөн 10 дугаар сарын дундаас 11 дүгээр сарын эхэн хүртэл үнэ нэмэгджээ.

Харин 12 дугаар сар гарснаар ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамд 82-148 ам.доллараар буурч, дотоод дахь шатахууны үнэ эргээд 100 орчим төгрөгөөр буураад байна. 

Мөн 2019 оны эхний улиралд хатуу түлшний үнийн суурь нөлөөгөөр инфляцийн түвшин бага зэрэг буурах хүлээлттэй байна.

Улирлын дундаж инфляцийн гүйцэтгэл болон богино хугацааны төсөөлөл


 

Эх сурвалж: Монголбанк
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-12-14 02:10:25
    idemhii uu hai ichdeggui shunaliin tulamnuud yawsan ni deer dee Gants Enhbold ruu dairaad baitgui idsen uusan bj shudarga durtei MANAN
  • Бат 2018-12-14 02:04:09
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо