Улсын хэмжээнд 35 мянган хүүхэд дотур байранд амьдарч байна
Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 110 мянга орчим малчдын хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Тэдгээрийн дийлэнх нь өдөр тутам гэрээсээ хичээлд явах боломжгүй учраас сургуулийн дотуур байранд амьдардаг.  Улсын хэмжээнд 517 дотуур байранд 35 мянган хүүхэд амьдарч байна.

Үүнээс Ховд аймгийн 17 сум, Баян-Өлгий аймгийн 13 сум, 16 багийн нийтдээ 46 дотуур байранд 55 мянга орчим хүүхэд хүүхэд амьдарч байна. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, оролцох, чөлөөт цагаа өнгөрүүлэх эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Хүүхдийн эрх-хөгжил” төслийг Норвегийн тусламжийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2009 оноос 2 үе шаттайгаар Ховд аймагт, 2014 оноос Баян-Өлгий аймагт хэрэгжүүлжээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-12-13 10:15:20
    яадаг юм дотуур байранд амьдарч болохгуй юу пгоо мал минь гучин таван мянга нь олдоод байна уу цеедеед бна уу утгагуй юм битгий сараачиж бай