
Монгол Улсад самбо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан дэлхийн аваргуудын нэрэмжит, насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн энэ сарын 16, 17-нд Спортын төв ордны “А” зааланд болох бөгөөд эрэгтэй 62 кг, эмэгтэй 60 кг гэсэн жингийн ангиллаар шилдгүүдийг тодруулна.
Монголын самбо бөхчүүдээс өнгөрсөн 50 жилд төрсөн анхны болон үе, үеийн дэлхийн аваргуудаа алдаршуулж, хүүхэд залууст таниулахад тэмцээний зорилт оршиж байгаа аж. Мөн тамирчдын бэлтгэл сургуулилт, бие бялдрыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.
Б.ОД