Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдлээ хүлээсэн олон асуудлууд байгаа гэв
“Нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтын хүрээнд нийтийн сонсголын төрөл, зорилгыг тодорхойлохоос гадна сонсголыг үр дүнтэй зохион байгуулахтай холбоотой дүрэм журам, олон улсын жишиг, практик, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд нийтийн сонсголыг хэрхэн ашиглах талаар ярилцаж, туршлага солилцох юм.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Нийтийн сонсгол бол төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, ардчиллыг бэхжүүлэх төгөлдөржүүлэх, парламентын хяналтыг боловсронгуй болгох, ил тод байдлыг хангах үр дүнтэй арга хэрэгсэл. Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Нийтийн сонсголын тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх процессыг зохицуулсан Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг баталсан. Ингэснээр нийтийн сонсгол зохион байгуулах эрх зүйн орчин бүрдсэн ч түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдлээ хүлээсэн олон асуудлууд байна. Сүүлийн үед нийтийн сонсгол явуулах талаар улс төрчид, иргэдийн зүгээс хүсэлт, шаардлагуудыг тавьж байгаа. Энэ сургалт семинар нийтийн сонсгол зохион байгуулах чиглэлээр УИХ-ын чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, Нийтийн сонсголын тухай хуулийг бодит байдал дээр хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулах нь” сэдэвт сургалтыг Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын Түншлэлийн сургагч багш, Конгрессын гишүүний ажлын албаны дарга асан Бред Смитт удирдан явууллаа. Энэ удаагийн сургалтыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа аж.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.