Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлэх, энэ бүсэд мал, гахай, шувуу, нохой үржлийн аж ахуй эрхэлж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх” асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Улмаар дээрх асуудлыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хотын Ерөнхий менежерийн ахалсан ажлын хэсэг таван дүүргийн 45 хорооны 629 өрхийн 16798 буюу нийт малын 98.1 хувийг нүүлгэн шилжүүлж, 547 өрхийн малын хашаа саравчийг буулгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Ариутгал, халдаргүйжүүлэлтийн ажил өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эдгээр айл өрхийг шинээр суурьшуулсан газарт цахилгаан эрчим хүч, инженерийн есөн худгаар хангаж, нүүлгэн шилжүүлэх зардлыг даан, төрийн нийтлэг үйлчилгээгээр ханган ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-12-13 08:56:57
    Малаас халдвар аваад хүн өвчилсөн гэж дуулдаагүй. Харин халдварт өвчин хүнээс хүнд дамжиж халдварлаж байгааг л анхаарч, арга хэмжээ аваач.
  • иргэн 2018-12-13 07:46:18
    энэ том ажил шуу ингэхэд салга цагаан толгой зоригийн алуурчин баатар ер нь хотын дарга байхдаа юу хийсэн юм болоо