Ерөнхий сайд өнөөдөр Ш.Абэтэй уулзаж, хамтарсан мэдэгдэл гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ, Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Тадаши Маэда, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага бараалхлаа.

Уулзалтаар Японд монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг талууд онцолжээ. Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2517 байжээ. Цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр боловсон хүчнүүд бэлтгэгдэх юм байна. Гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээлэл өгөх, бизнесийг нь өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Токио хотноо байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Манай улс чөлөөт худалдааны хэлэлцээрийг ганц Япон улстай байгуулаад байгаа бөгөөд энэ оны эхний 10 сарын байдлаар хоёр орны гадаад худалдаа 55 хувиар өсч 496 сая ам.долларт хүрсэн байна.

Мөн ирэх онд Монгол, Японы хооронд Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо байгуулсны 45 жилийн ой тохиох юм байна. Энэ хүрээнд Токиод соёлын форум зохион байгуулахаар төлөвлөжээ.

Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо Монгол, Японы бизнесийн эрхлэгчдийн форумд оролцож байна. Мөн айлчлалын  бүрэлдэхүүнд багтсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар оролцож байна.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх өнөөдөр үдээс хойш Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Маанаг Хүрэлсүх 2018-12-13 04:22:38
    Энэ хүнээр хойшид ямар нэг удирдах ажил хийлгэж болохгүй шүү. Толгой хагалж мэднэ. Айл гэрт салалт ихдэж мэднэ. Гудамжинд хүн бүр дээрэмдүүлж мэднэ.
  • Зочин 2018-12-13 03:32:29
    Utaanaas zugtaj saixan eolkdood ireerei. Ulaanbaatarchuud chini xordoj uxeed l baij baiya