“ЖДҮ”-д холбогдсон гишүүдийг Цэцэд өгч байгаа талаар мэдээлнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: “Туушин” зочид буудалд УИХ-ын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгээс “Нийтийн сонсгол: хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үр дүнтэй арга” сэдэвт сургалт зохион байгуулна.

09:30 цагт: “Кэмпински Хаан палас” зочид буудалд “Хүнсний ногооны маркетинг, зах зээлийн форум” арга хэмжээ болно.

09:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар төв, 186 цэцэрлэгийн “Нээлттэй өдөрлөг” болно.

09:50 цагт: НҮБ-ын байранд “Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум” болно.

10:00 цагт: Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуульд Хүүхдийг Ивээх Сангийн “Нийгэмшүүлэх Цирк” төслийн үр дүнгийн тайлан тоглолт болно.

10:00 цагт: “Танан” төвд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн өдөрлөг болно.

11:00 цагт: "Интер" номын дэлгүүрийн Төв салбарт Б.Цоожчулуунцэцэгийн "Сэтгэлд зурсан аялгуу" өгүүллэгийн номын нээлт болно.

11:30 цагт:  Үндэсний мэдээллийн төвд Хуульч Б.Ариунболд ЖДҮ-д холбогдсон, хуралдаа суухгүй байгаа гишүүдийг Үндсэн хуулийн цэцэд өгч байгаа талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: “Blue Sky” зочид буудалд "Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо" сэдэвт чуулга уулзалт болно.

14:00 цагт: Төрийн ордонд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд MNS ISO 9001:2016 олон улсын стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно.

14:00 цагт:  Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газарт “ШУА-ийн ээлжит их чуулган” болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хүрэлсүх, Х.Баттулга нарын МАНАН 2018-12-13 02:31:10
    Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд хүмүүс өөрсдөө үлгэр жишээч биш, хуулийг хүндэлдэггүй, бүхий л муу муухай арга залиар төрийг самарч байгаа нь аймшигтай. ...
  • зочин 2018-12-13 02:22:43
    ЖДҮ гэдэг тэнэг юмаар Миеэ, Мөнхбат нар хамаг луйвар, хулгайгаа дарах гээд сенсацлаад бна ш дээ, Миеэ-н асуудлыг ярилдаа,,Улс орны хувь заяаны асуудал шүү
  • зочин 2018-12-13 01:44:39
    жду д холбогдох чинь гишуудийн еерсдийнх нь буруу биз дээ буруу хэргээ илчиллээ гэж хуралд суухгуй байгаа бол шууд тудгэлзуулээд шоронд хийчих