Шинэ арслангуудын тойргийн барилдаантай
Энэ онд 21 аймаг, Багануур, Налайх дүүрэг болон бүх цэргийн баяр наадамд түрүүлсэн аймаг, цэргийн арслан болон хурц арслангуудын тойргийн барилдаан 12 дугаар сарын 15-нд Спортын төв ордонд болно.

Бөх сонирхогч, үзэгч олны талархалыг хүлээж байгаа тус барилдаанд аймгийн арслан Ц.Ганбат /Архангай аймгийн наадмын түрүү бөх/,  Т.Ерболат /Баян-Өлгий/,  М.Батцэнгэл /Баянхонгор/, Э.Сумьяабат /Булган/, Д.Эрдэнэтулга /Говь-Алтай/, М.Бямбадорж /Говьсүмбэр/, С.Очирбат /Дархан-Уул/, Б.Баатархүү /Дорноговь/, Б.Батдорж /Дорнод/, Э.Ариунбуян /Дундговь/, П.Өсөхбаатар /Завхан/,Э.Ууганбаяр /Төв/, Б.Зоригтбаатар /Орхон/, О.Наранбаатар /Өвөрхангай/, Б.Амгаланбаатар /Өмнөговь/, Н.Өсөхбаяр /Сүхбаатар/, Б.Орхонбаяр /Сэлэнгэ/, Ж.Ням-Эрдэнэ /Увс/, Г.Хишигбат /Ховд/, Э.Баасанжав /Хөвсгөл/, Д.Аззаяа /Хэнтий/, Г.Өсөхбаяр /Багануур/, Б.Түмэндэмбэрэл /Налайх/ нарын арслангууд болон Цэргийн арслан Г.Жамбалдорж  гэсэн 24 аймгийн шинэхэн арслангууд хүчээ зодоглох юм.

Сүүлийн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл”-өөс энэхүү барилдааныг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлан зохиох ажээ.

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-14 04:30:05
    Тэнэгтэж дуусахгүй юм энэ тэнэгүүд, энэ олон барилдаан хэнд хэрэгтэй юм, бөх барилдаад хөгжсөн улс орон гэж байна уу, хулгайч луйварчид л нэмэгдэнэ биз дээ
  • Зочин 2018-12-13 05:39:09
    2 хөлстэй мах давхаралдаж унаад хэрүүл хийхийг үзэх хүн баына уу.
  • зочин 2018-12-13 03:16:39
    Буянт Ухаад хийх боломжгүй байсан уу.
  • иргэн 2018-12-13 02:07:33
    ерболат чинь боксчин залуу мен уу говийн хэдэн арслан ч дээ мэдэхгуй сайхан барилдаан болно санал нэг бна баянменх шуналаас болж бехийн ергее хэцуудлээ
  • bat 2018-12-13 02:06:56
    Nalaikh Baganuur chini hotiin duureg shuu dee tegeed aimgiin arslan tsol ugchdiin bhdaa esvel duurgiin arslan gej tsol bhiin muu duureg bolgon naadam hiigeed
  • зочин 2018-12-13 01:42:09
    тун гое барилдаан болно доо хэзээ бехийн ергее ашиглалтад орох юм бол баянменхийн ухэхийг хулээвэл бас хэдэн жил байгаа байх шуу