Монгол Улсад бага оврын агаарын хөлгийг угсрах үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

Дэлхийн зах зээл дээр Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа Европын холбооны улсууд болох Чех, Словени оронд орчин үеийн жижиг оврын агаарын хөлгийг угсарч, үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй. ИНЕГ болон “МИАТ”ТӨХК, ОХУ-ын Новосибирск хотын СибНИА нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэнд зохион бүтээсэн ТВС-2МС агаарын хөлгийг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран угсрах, Бүгд Найрамдах Словени Улсын ‘Pipistrel’ агаарын хөлгийг Монгол Улсад угсрах гадаад зах зээлд нийлүүлэх судалгааны ажил хийгдэж байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.119 заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 тоот тушаалаар төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Төслийн хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн ТВС-2МС агаарын хөлгийг дотооддоо угсрахаас гадна Бүгд найрамдах Чех болон Словени улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн бага оврын агаарын хөлгийг Монгол Улсад угсрах ажлыг судлаж, хэрэгжүүлэх юм.

Тэгвэл уг төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн дарга ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал, ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг, мэргэжилтэн Г.Цолмон, “МИАТ”ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын техникийн маркетингийн ахлах инженер Н.Адилбиш нарын албаны хүмүүс Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарт ТВС-2МС агаарын хөлгийн анхны загварыг гардууллаа.


Монгол Улсад бага оврын агаарын хөлгийг угсрах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр иргэний нисэхийн салбарын үзүүлэх ажил, үйлчилгээний төрөл өргөжих, Төрийн зайлшгүй үйлчилгээг алслагдсан сумдад хүргэхээс гадна бизнес, аялал жуулчлал, ачаа, шуудан тээврийг хөгжүүлэх, эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт бага оврын агаарын хөлгийг эрчимтэй ашиглаж нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.

Зам, тээврийн хөгжлийн яам

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2018-12-13 12:42:01
    ""РЕКЛАМНЫ ПАРУЗ"" гэдэг юм,,,??,, ЭНЭ АВИЛГАЛЖСАН БУСДААС ИЛҮҮ ЗЭЭЛЖИХ ЗЭРГЛЭЛТЭЙ НӨХДҮҮД БИШ БОЛ ХЭНЧ БАЙСАН ДЭМЖИНЭЭ ???
  • мянгужин 2018-12-13 08:44:56
    юу яриад бна машин угсарч чадахгуй бж онгоц ч чамаар бна
  • Zochin 2018-12-13 07:39:03
    Orosyn ongocyg mgl d ugsran gedeg butehgui sankciya gedeg ediin zasgiin horiond orson ulstai naimaa hiivel mon adil horiond orno gedgiig medne biz dee
  • Янгугийн хүү 2018-12-13 05:24:30
    Яндангийнхаа утааг яаж ч чадаагүй байж юун онгоц пуужин сансар огторгуй вэ
  • иргэн 2018-12-13 04:38:36
    Бүр тэр Дэлхийн 2-р дайны үед Оросууд онгоц, танкаа үйлдвэрлээд чаддаг байсан. Бид түүнээс өдий олон жил өнгөрчөөд байхад юу ч чадахгүй, томоор чалчиж л чадна
  • kkk 2018-12-13 04:15:33
    Үйлдвэрлэл бол ашиг дээр суурилдаг. Бид нар мах сүүгээ боловсруулсан нь дээр гэдэг чинь зөв шүү.
  • Irgen 2018-12-13 03:21:11
    Eedee manai setgehui tehnikiin taldeer maruuhandaa. Mal mah, suu tsagaagaa hiisen ni deerdee. Chadahgui umaar oroldoj, haa hamaagui userch naaldaj bolohgui bhaa...
  • Дарханаас 2018-12-13 02:14:25
    Сэтгэгдэл бичсэн иргэн ШУТИС МИСургууль дээж очиж үз. Инженерүүд бэлэн.
  • иргэн 2018-12-13 01:57:21
    автобусаа л угсар онгоц арай сэрууднэ монголчууд хариуцлага муутай хумуус хун алах гээгуй бол