МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаа өгөх хүсэлт гаргав

Монголын үндэсний үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өчигдөр/12.12/ боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
 

 
  • “Азийн хүүхдүүд” олон улсын өвлийн спортын анхдугаар наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанааг томиллоо. Тус наадам нь 2019 оны 02 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд ОХУ-ын Сахалин мужид зохиогдох бөгөөд 8 спортын төрөл/уран гулгалт, гүйлтийн цана, цанатай харайх, хоккей, биатлон, сноубоард, шорт трек, уулын цана/-өөр 20 улсын 1500 гаруй өсвөрийн тамирчид оролцох юм.
  • Үндэсний олимпийн хороодын холбоо/ANOC/-ны ивээл дор Дэлхийн элсний спортын анхдугаар наадам 2019 оны 10 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд 15 спортын төрлөөр АНУ-ын Сан Диего хотноо зохиогдоно. Тус наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар томилогдов.
  • ОУОХ-ноос МҮОХ-ны одоогийн мөрдөж буй дүрэм нь  Олимпийн Харти болон Сайн засаглалын зарчимд бүрэн нийцэж буй тухай баталгаажуулсан захидалтай танилцав. Уг захидалд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн МҮОХ-ны Гишүүдийн хурлаар баталсан, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ОУОХ-гоор батлагдсан МҮОХ-ны дүрэмд тодорхойлсон байгаа санал өгөх систем нь Олимпийн төрлийн спорт холбоодын төлөөлөгчдийн санал олонхи байх шаардлагыг хангасан болохыг дурдаад холбогдох хүмүүст ОУОХ-ны албан ёсны байр суурийг мэдэгдэж, энэхүү тайлбарыг хүргүүлэхийг санал болгов.
 
Одоогийн мөрдөгдөж буй дүрмийн дагуу Олимпийн төрлийн спорт холбоодын 3 төлөөлөгчид тус бүр санал өгөх эрхтэйгээр Олимпийн чуулганд оролцох бол дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд хэрэв МҮОХ-ны гишүүдийн хурлаар Олимпийн төрлийн спорт холбоодын 1 төлөөлөл нь 3 санал өгөх эрхтэйгээр Олимпийн чуулганд оролцох бол МҮОХ-ны Гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, дүрэмд өөрчлөлт оруулан батлуулах ба ОУОХ-нд дахин илгээж баталгаажуулах журамтай болохыг мэдэгдэв.
 
  • МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгууллаа.
  • МҮОХ-ны Гишүүдийн хурлын товыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахаар өөрчлөлт оруулав. 
  • МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь 2018 оны 11 дүгээр сард Монгол улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тул МҮОХ-ны дүрмийн 16.6, 14.2-р заалтыг үндэслэн МҮОХ-ны Ээлжит бус Олимпийн чуулганыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргалаа. Уг хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдах Гишүүдийн хуралд оруулахаар тогтов.


Эх сурвалж: МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-14 04:34:17
    Загдсүрэнг АТГ-р шалгуулахад гэмгүй л болов уу, олон ч жил шавар арслан болж суулаа, ингээд ямарч хариуцлага хүлээлгэлгүй зүв зүгээр яуулчихаж болохгүй байхаа
  • Нарт 2018-12-13 11:23:35
    Олимпийн хороо ингээд олигархуудын гарт орох н тэр дээ
  • иргэн 2018-12-13 07:47:14
    sportiin salbart arai jaahan yum hiisen hun bgaam daa .shahsaar eldevleseer l baigaad yavuulj baigaa biz
  • Gegee 2018-12-13 03:31:13
    Zaza. Shunaltanguud huvaaj avaad idetsgee idetsgee. Ene hun uul ni ikh torgooj bsan yum. Gants gaigui yavaa salbaraa ingeed nuraaj bgaam daa.
  •  2018-12-13 03:15:15
    баахан мөнгө угаасн хэргүүд гараад шалгагдаад ирэхээр л буугаад арилж өгөх нь дээ.
  • хаха 2018-12-13 02:46:28
    за олигархууд алалцаж дээ, Сү Батболдын Түшиг л булааж авах болуу даа