Чойжин ламын сүм музей
Олон түмнээ Чойжин ламын сүм музей хэмээн алдаршсан тус сүмийг 1904-1908 онд төрийн Чойжин Г.Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан бүтээжээ. Энэхүү сүм нь анх Их хүрээний дархан Омбо ламын зураг төсөл удирдлага дор Халхын аймаг хошуудаас 300 гаруй шилдэг урчуудыг цуглуулан урласан Монголын түүх, шашин соёлын цогцолбор бүхий сүм музей юм.

1938 онд 50 орчим хурлын заал, таван сүм, гурван жасаатай үйл ажиллагаагаа явуулж байсан ч, Ардын засгийн шашны эсрэг явуулсан хориглох бодлогын улмаас болж хаагдсан түүхтэй. Харин 1941 онд төрийн нэгдүгээр зэргийн хамгаалтад авч, 1942 оноос тусгай зочид төлөөлөгчид болон ихэс дээдсийн захиалгаар хаалттай хэлбэрээр үйлчилж байжээ.

Хэлмэгдэлтийн он жилүүдэд 700 гаруй сүм хийд байснаас 500 нь устаж үгүй болжээ. Харин Чойжин ламын таван сүм нь тэр дотроо хөндөлтгүй үлдсэн гэдэг. Үүнийг судлаачид тайлбарлахдаа Монгол төрийн тусгаар тогтнол гүйтгэтгэсэн үүрэг болон сүм доторхи догшин сахиусуудын хүч эрдэм сүр чадал гэж үздэг.

Таван сүм нь өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Жишээ нь, Лувсанхайдавын хурал номын үйл ажиллагаа явуулдаг сүм, Чойжин буулгах зан үйл хийдэг сүм, Шагжимуны бурханд мергөл үйлддэг сүм, Нууц тарни бясалгал үйлддэг сүм гэх мэт анхны сүм нь одоогийн тавдугаар сургуулийн ойролцоо 1899 онд баригдсан ч тед удалгүй учир битүүлгээр шатаж үгүй болжээ.

Түүн дотор байсан бүх ном судар устаж зөвхөн Чойжин ламын дээл хувцас үлдсэн гэдэг. Тус сүмийн барилгыг хөх тоосго болон байгалийн шороон будгийг ашиглан шуумалын аргаар дахин урлажээ. 100 гаруй жилийн түүхтэй тус сүм музейд жил бүр 15 мянган жуулчин ирдэг аж.
Нийслэл таймс
А.Батнасан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.