Ирэх хавраас 62 байршилд явган хүний замыг чөлөөлөхөөр төлөвлөжээ

Явган хүний замгүйгээс иргэд, автомашинтай зам булаалдах буруу хандлага нийслэлд тогтоод удсан. Тэгвэл явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Явган хүний зам” арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Газрын албанаас нийт 17 байршилд 43 гаруй хашаа, өргөтгөл, явган шат зэргийг буулгаж, явган хүний зам гаргалаа. Явган хүний зам талбайг чөлөөлөх ажлыг цаашид ч эрчимтэйгээр хийх бөгөөд аян ирэх хавраас дахин үргэлжлүүлнэ. Цаашид 62 байршилд 74 хашаа, хайс, өргөтгөл, зөөврийн байгууламж, гараж, явган шат баригдсан газруудыг чөлөөлөхөөр төлөвлөөд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-12-13 17:09:12
    Гэгээнтэн цогцолборын дор байрлах үйлчилгээний зарим газрууд, жишээлбэл, Cafe Benne. Явган хүниз замышляется хаагаад шат барьсан.
    66.181.182.36
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-12-13 03:16:47
    нөгөө туушин чинь замаа дахиад сэргээгээд хийчихсэн байна даа. ямарт нь үйлчилдэггүй юм бэ?
    103.26.194.59
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-13 02:43:52
    БЗД-ийн 7 хороо Баян Цээлийн ард байрлах угаалгын газар нь 24-р байрны айлуудын цонхыг хааж барьсан тул цонхыг чөлөөлж өгнө үү
    103.194.176.115
    Мэдэгдсэн Хариулах
  • САЙН БАЙНА 2018-12-12 15:30:21
    зарим газар явган хүний зам дэндүү нарийхан, хүмүүс багтахгүй хэцүү л байх юм даа
    202.9.42.112
    Мэдэгдсэн Хариулах
    • чөлөөтэй алхмаар байна 2018-12-12 15:32:20
      жишээ нь 5богд компаний хашааны урд байдаг автобусны буудлын талбай байна, 5богдын хашааг дотогш нь шахаж буудлын талбайг томсгох хэрэгтэй
      202.9.42.112
      Мэдэгдсэн Хариулах
  • 1111111-11111111 2018-12-12 12:07:04
    10-Р ХОРООЛЛЫН МТ КОЛОНКООС ХОЙШ ЯВСАН ЗАМ ДАГУУ ЯВГАН ЗАМАА ЧӨЛӨӨЛ
    202.21.103.82
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-12 10:31:41
    нарны зам-соёлж дэлгүүр өөрсдөө гадна явган замаа янзалж болдоггүй юм уу.
    203.91.114.244
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-12 09:22:51
    СБД-ийн 7 хороо 5-р байрны урд талын замыг чөлөөлж өгнө үү, 2-р сургууль руу хүүхдүүд ихээр явдаг, явган хүний замыг хийж өгнө үү
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-12 09:08:00
    НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ХУВЬД ЭНЭ АЖЛЫГ МАШ ИХ ДЭМЖИЖ БАЙНАА. БИДНИЙ ЯВАХ ЗАМ ХУМИГДСААР БАЙСАН ЮМ. ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
    103.212.118.116
    Мэдэгдсэн Хариулах