UFC Групп “Сайн үйлсийн аян” зохион байгууллаа
UFC Групп нь нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд, залуучууд, ахмад буурлууддаа хандсан “Сайн Үйлсийн Аян” хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Сонгино хайрхан дүүргийн “МИНИЙ ЕРТӨНЦ” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төвийн өнчин 2-15 насны хэвтрийн асаргаатай хүүхдүүд болон багш асрагч нарт нь өвлийг өнтэй сайхан давахыг бэлгэдэж өөрсдийн бүтээгдэхүүн болох БИО ЧАЦАРГАНЫ хагас жилийн хэрэглээний шүүс болон Шинэ жилийн гарын бэлгээр  бэлэг барилаа.

Мөн UFC Группийн БИО ЧАЦАРГАНА брэндийн нүүр царай болсон бяцхан авьяастан Б.Бат-Энэрэл тус төвийн хүүхдүүд болон багш асрагч нарт зориулж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
 
“МИНИЙ ЕРТӨНЦ” Асрамжийн газрын захирал Б.Номинхүү:

Манай "МИНИЙ ЕРТӨНЦ" хүүхдийн асрамжийн төв нь 2017 онд анх байгуулагдсан бөгөөд Сонгино Хайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй өнчин болон эцэг эхгүй  2-15 насны 20 гаруй хүүхэдтэй. Тус төвийн маань гол үйл ажиллагаа нь асран хамгаалагчгүй болон өрх толгойлсон ээжтэй бүрэн асаргаанд байдаг хүүхдүүдэд нөхөн сэргээх, усан эмчилгээ болон хүүхэд бүрийн онцлогт тохирсон асаргаа сувилгааг үзүүлдэг. Манай төвд тулгамдаж байгаа гол асуудал нь Улсаас ямар нэгэн урсгал зардал санхүүжилт байдаггүй мөн Олон улсын байгууллагын төсөл хэрэгжүүлдэггүй, хэрэглээний зардал муутай байдаг зэрэг бэрхшээлтэй асуудлууд их байдаг. Хүүхдүүдэд маань амин дэм хоол тэжээлийн дутагдал их байдаг бөгөөд бидний энэхүү ажил үйлсийг дэмжин асрамжийн төвийн хүүхдүүд болон багш ажилчдад маань UFC Группийн зүгээс өөрсдийн бүтээгдэхүүн болох витаминаар баялаг БИО ЧАЦАРГАНЫ шүүсээр бэлэг барихаас гадна Шинэ жилийн гарын бэлэг бэлэглэсэнд туйлын их баяртай байна. Тус байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
 
Хаврын цагт тулгардаг ханиад томуу ихэсдэг энэ үед UFC группийн БИО ЧАЦАРГАНЫ шүүсийг тогтмол хэрэглэснээр цусыг шингэлэх, уушгины олон төрлийн өвчин болон дархлааг дэмжиж, тамир, тэнхээ сайжруулахаас гадна ханиад томуунаас урьдчилан сэргийлнэ. Хэрэглэгч та бүхэн Монголын чацарганы зах зээлд анхдагч UFC группийн БИО ЧАЦАРГАНЫ шүүсийг худалдан авч хэрэглэснээр өөрсдөдөө болон сайн үйлсэд оруулж буй чухал хөрөнгө оруулалт болох юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-12-13 03:20:36
    1 2 3 компани л сайн үйлсийн аян гэж байхаар ЗГ, ИХ үндсэн ауилаа сайн хийж байвал тэр чигээрээ л сайн үйлсийн ажил дэлгэрнэ.