Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа

Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, МУАЖ А.Долгор, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа.

Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар гардуулан өгөв.


 

Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга Б.Зангад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасанд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. СТӨ-ний 30 жилийн ойн арга хэмжээ саяхан болсон. Энэ ойгоор нийслэлийн удирдлагууд СТӨ-г сэргээн засварлах, үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаад Монголын нийт уран бүтээлчид асар их баярлаж байгаа. Бидэнд хийж бүтээх онгод хийморь, урам хайрласанд баярлалаа” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hun 2018-12-13 06:02:38
    Амайдаа баяр хүргье.Мундаг залуу шүү.
  • ZOCNIN  2018-12-12 18:13:37
    zolbayartaa bayar hurgey . ULS EX ORNIIHOO TOLOO ULAM IHIIG HIIGEEREI
  • Зочин 2018-12-12 14:16:40
    ЗА НААД ШАГНАЛ МАГНАЛАА БОЛИО ГЭЖ САЯХАН НЭГ ХҮН ХЭЛСЭНД ЭЭ
  • Зочин 2018-12-12 13:16:28
    Хан гарьд гэдэг одон байдаг юм уу,тэмдэг юм биш үү,одонгийн хуулиар алтан гадас,өөр хэдэн одон байдаг,
  • ZOCHIN  2018-12-12 13:12:30
    ER N HUN SHAGNALD IH DURTAI AMITAD YMDAA. ARD AVCHIHSAN ULSUUDAD HEREG BAINA UU.ESVEL TIIM BAS CHUHAL YM BOLOV UU.
  • зочин 2018-12-12 08:17:43
    Баяр хүргье.