Дундаж цалин нэг сая 31 мянган төгрөг болж өсчээ
Үндэсний статистикийн хорооноос оны эхний 11 сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.


ҮСХ-ны мэдээлснээр нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 1,031,800 мянган төгрөг болж, өсчээ. Дундаж сарын цалинг Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэж боловсруулдаг байна. Энэхүү тайланд 2018 оны гуравдугаар улиралд нийт 40.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 651.1 мянган ажиллагчид хамрагджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын
 
  • 48.3 (7.4%) мянга нь 240000 төгрөг хүртэлх цалинтай,
  • 138.8 (21.4%) мянга нь 240001-500000 төгрөгийн цалинтай,
  • 226.5 (34.7%) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай,
  • 116.6 (17.9%) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай,
  • 30.5 (4.7%) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай,
  • 90.3 (13.9%) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 1.4 мянгаар, 240001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.0 мянгаар, 500001-900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.9 мянгаар, 900001-1500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.6 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 5.7 мянгаар тус тус нэмэгджээ.
 
Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл:
 
  • Төвийн бүсэд 861.2 мянган төгрөг,
  • Хангайн бүсэд 851.8 мянган төгрөг,
  • Зүүн бүсэд 764.6 мянган төгрөг,
  • Баруун бүсэд 670.7 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 170.6-361.1 мянган төгрөгөөр бага байна.


Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1156.2 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 124.4 мянган төгрөгөөр их байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.4 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 631.6 мянган төгрөг байна.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 647.4 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 816.2 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 891.4 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг байв.



Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2018 оны 3 дугаар улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.3 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 540.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 75.9 (7.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 6.2 (0.6%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 75.9 (7.9%) мянган төгрөгөөр өсөхөд цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт ажиллагчдын дундаж цалин 111.3 (8.5%) мянган төгрөг, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын дундаж цалин 124.7 (8.6%) мянган төгрөг, үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 70.5 (9.3%) мянган төгрөг, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 110.0 (9.4%) мянган төгрөг, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 77.2 (9.5%) мянган төгрөг, мэдээлэл, холбооны салбарынх 135.6 (15.1%) мянган төгрөг, барилгын салбарынх 139.0 (15.9%) мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 226.0 (26.0%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.



Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 140.5-198.4 (13.6%-19.2%) мянган төгрөгөөр их байна. Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 761.3 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 821.1 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 769.3 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 493.5 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 210.7-538.3 (20.4%-52.2%) мянган төгрөгөөр бага байна.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баатар 2018-12-13 05:46:18
    хэний цалин өсөөд сая хүрчээд байгаа юм. Би эмч, эхнэр багш, охин нягтлан, хүү цагдаа. Бид нийгмийн төлөөлөл мөн биз дээ? Эсвэл манай гэр бүл иймүү?
  • Эднийх дандаа хүн үнэмшмээргүй юм 2018-12-13 03:10:44
    ярьж ангайлгах юма. Дээхэн нэг бүдүүн цагаан авгай их тэнэгтдэг байсан. Ямар ч амьдралгүй тооцоо судалгаа хийдэг. Өөрсдөө ядаж тунгааж бодмоор юм. Захиалгааруу?...
  • a 2018-12-13 02:22:42
    yu hutsaad baidiin bodit dvgnelt gargaa
  • zochin 2018-12-12 09:23:18
    mongonii energiig yaj tatdag ve
  • ergelzee  2018-12-12 08:10:20
    woooow. haana hen be. esvl garchigaa buruu uguchihuv uu ... medeelelee shalgaachee
  • зочин 2018-12-12 07:44:18
    хаана хэний цалин 1 сая төгрөг болсон юм бэ.Төрийн жинхэнэ албан хаагч сарын 700000 төгрөг хүрэхгүй цалин авч байна.Бодит үнэн зөв мэдээлэл нийтлээч
  • зочин 2018-12-12 06:20:25
    Үхсэн баасаараа өсдөг юм валютын ханш өсөөд Монгол төгрөг цаас болчихоод байхад цалин өслөө гэж МАНгартахаа болимоор юм. Ард түмнийг тэнэг гэж бодож тархи угаах...
  • зочин 2018-12-12 05:33:42
    Яаж бодохоор ийм гараад байгаа юм бол. хоногийн хоол ...гээд л байхад
  • Үнэн 2018-12-12 05:27:28
    Гончигндорж өөрийн найз Энхсайхныг Статистикийн газрын дарга болгож ингэж худал мэдээ гаргах эхийг тавьсан. ЗГ сайн ажиллаж байгааг харуулахын тулд худал бичдэг...
  • арай ч дээ 2018-12-12 04:52:52
    саятангууд болжээ
  • Зочин 2018-12-12 04:47:31
    Шал худлаа шүү дээ.
  • 123 2018-12-12 04:44:21
    Худлаа бичихээ болилоочээ, сайхан ш...х юмаа