Ерөнхий сайд Япон Улсыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэрбээр Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх юм.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК) зэрэг байгууллагын удирдлага Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхана.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  айлчлалынхаа үеэр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн IX зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас хамтран зохион байгуулах “Монгол, Японы бизнес форум”-д тус тус оролцож, үг хэлэх юм.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-12-13 04:39:30
    ANin tavisan uriig yaaj hongolhuu gesen asuudlaar yavj bga
  • ZOCHIN  2018-12-12 13:19:59
    ERONHII SAIDIIG IREHED N M.ENHBOLD ERDENE ,ERDENBAT DEEREE NEMEED 22 AVILGACHINGAA AVAAD YVCHIHSAN BAIGAARAI.
  • зочин 2018-12-12 08:49:19
    Бас л хөнгөлөлттэй зээл нэртэй өр тавьж ирэх биз.
  • иргэн 2018-12-12 06:44:13
    миеэг дагуулаад явахгуй дээ
  • монгол 2018-12-12 06:01:43
    Зүүж үзээгүй хурандаагаа яриад, популизмдаад, эргүүтээд байлгүй, монголд хор бага хийгээд ирээрэй
    • Яг үнэн 2018-12-13 04:25:06
      МАН-н ахмадуудынхаа дэмжлэгээр Онцгой БГ-т очиж өөртөө хурандаа цол олгуулаад, эргүүлээд ахмадуудаа буугаар буудаад. Энэ нөхөр хойшид ч тэнэгтэх нь ойлгомжтой.
  • зочин 2018-12-12 04:25:31
    юм бүтээгээд ирвэл ч яахав асуудал шийдэх зөндөө олон дарганцар бий иртэл нь асуудлаа шийдээд дөнгөөд байх байлгүй дээ
  • Иргэн 2018-12-12 04:16:57
    Валют, шатахуун, хүнсний үнэ өсч, ард түмний амьдрал улам хүндэрч байхад гадаадад санаа зовохгүй зугаалж вна.
  • 3 2018-12-12 03:29:26
    Ner dewshih gej bgaan shig .. ene photo s harahad