Н.Ганбаатар, А.Цацабшир,  Ц.Бямба-Очир нарын барилдах эрхийг хасав

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.

Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсныг хүчингүйд тооцлоо.

Улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир нарт олгосон “Хурц шаламгай” чимгийг хурааж, улсын баяр наадамд барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хаслаа. Мөн улсын начин Ц.Бямба-Очирын улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хасав.

Эдгээр бөхөд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Б.Эрдэнэхүү, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Э.Оюунболд нарыг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсанд тооцож, улсын арслан Э.Оюунболд, улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт “Өсөх идэр” чимэг олгохоор болов.

Ц.Бямба-Очирт олгосон улсын начин цолыг хасах, аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин шинээр цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин цаашид сэргээшийн талаарх зөвлөгөө, мэдээллийг нийт бөхчүүдэд таниулан сурталчилж, ийм байдал дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч ажиллахыг Бөхийн салбар хорооны дарга Г.Баясгаланд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • батлага 2018-12-16 16:19:31
    батлага хонгороос нэг хүүхдд юм өгий түвшээн хөгшөөн гялс манируугаа шидчих гэсийн баагаан
  • иргэн 2018-12-12 08:53:11
    32-Бөхөөс допингийн шинжилгээ авдаг болоочээ.5-н даваанд начин төрүүлж байгаа бөхчүүд чинь допинг хэрэглээд4-давж начин төрүүлээд байна.Гарьд,Харцага цолоо боль...
  • Дорнод Хөлөнбуйр 2018-12-12 04:08:55
    Энхтүвшин ээн хариуцлага тооцсонд туйлын их баярлалаа. Хариуцлага тооцож болж байгаа биздээ Эхлээд сөрөгүүд довтлоод намжиж сурна
  • Bat 2018-12-11 16:49:47
    Shudarga bus shiidver baina.
  • sonirhogch 2018-12-11 16:14:22
    Shudarga yos bn u. Umnuh umnuh jiliin dopingchinguudiin tsolnuudiig huchingui bolgooch ee. Hudlaa 2jileer haschihaad l bolchihdog bsan shuu.
  • basan 2018-12-11 15:26:52
    yasan shinjilj duusdgui shinjilgee ve. itgehed berh yum bn. ue ue shineer humuus nemj gargaj ireedl baihiin
  • зочин 2018-12-11 11:58:40
    эрдэнэхуу нэрийн хор чи начин цолыг еерийн хучээр ав ганбаатар чамд бууж егсен бол сэргээш нь илрэхгуй байж шуу дээ ийм утгагуй юм байж болох уу
  • зочин 2018-12-11 11:52:53
    5 давсан гэх 3 бөх сэргээшийн шинжилгээнд орсон уу? Тухайн үед шинжилгээнд ороогүй бол хэрэглээгүй гэсэн баталгааг Баяр наадмын комисс гаргаж байгаа юу?!!!...
  • Эрка 2018-12-11 11:26:19
    ШИНЭ начинд амжилт хүсэе МОНГОЛ БӨХИЙН ЦАГААН ХИЙМОРЬ ӨНӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ.