22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ
Хөрөнгийн бирж өдөр I, II, III ангиллын 37 хувьцаат компанийн 306,091,856 төгрөгийн үнийн дүн бүхий 628,228 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Орхон Хөгжил" ХК (HJL+15.00%) болон "Хөх Ган" ХК (HGN+14.67%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU -15.00%) болон "Силикат" ХК (SIL -12.50%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.77 хувиар өсч 19766.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,341,134,989,003.23 төгрөг боллоо.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.