Говь ХК-ийн хувьцаа хуваах төслийн зөвлөх үйлчилгээг Голомт Капитал ҮЦК ХХК амжилттай үзүүллээ

Говь ХК нь тансаг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч ТОП-5 компанийн нэгт зүй ёсоор тооцогддог. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2018.10.03-ны өдөр болж, нэгж хувьцаагаа 100 хуваах шийдвэр гаргаж, Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаа хуваах зөвшөөрлийг 2018.11.30-ны өдөр олгосон юм.

Хувьцаа хуваах төслийг хэрэгжүүлснээр тухайн компанийн хувьцааны тоо өсөж нэгж хувьцааны нэрлэсэн үнэ буурч улмаар зах зээлийн үнэлгээ нэмэгдэн, хувьцааны хөрвөх чадвар сайжирдгаараа давуу талтай.

Тодруулбал, тус компанийн 7,801,125 ширхэг хувьцааг 100 хувааж 780,112,500 ширхэг болгох бөгөөд нэгжийн үнэ 33,000 төгрөгөөс (2018.11.30-ны өдрийн хаалтын ханш) ~330 төгрөг  болно гэсэн үг юм.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Голомт Капитал ҮЦК ХХК зөвлөхөөр нь ажилласан бөгөөд тун удахгүй үндэсний тэргүүлэгч компаниудын санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татах бусад төсөл, хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулахаар ажиллаж байна.

Бусдад түгээх
  • gplus