Ц.Цогзолмаа сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг өнөөдөр холбогдох байнгын хороодоор хэлэлцэхээр товлосон. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ч.Содбаатар сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй.

Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж хариулт авч байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine