Талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг: Итгэл алдарч байна

Зам тээвэр хөгжлийн яаманд өнгөрөгч наймдугаар сарын 09-нд хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан. Тэгвэл өнөөдөр талийгаачийн ар гэрээс “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл өглөө. Мэдээллийг талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р. Төмөрхуяг, өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын хүмүүс хийлээ.
  

Прокурор их богино хугацаанд бидэнд мэдэгдэлгүйгээр шүүхийн шатанд шилжүүлсэн байна


Талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р. Төмөрхуяг “Миний бие Зам тээврийн яаман дээр гарсан хүн амины хэргийн хохирогч. Бид өмнө нь 49 хоног дээр нь хэвлэлийн хурал хийж байсан. Үүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Миний хувьд болон манай гэр бүлийн хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд дахин өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээс өөр аргагүйд хүрлээ. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага шударгаар шийднэ гэсэн бодол тээж өнөөдрийг хүрсэн. Гэтэл бодсоноор болдоггүй юм байна. Бидний санаснаар болсонгүй. Шүүх хэргийг татаж аваад тодорхой нэмэлт байцаалт явуулж байсан. Үүнээс үүдээд шүүх хяналтын байгууллагууд шударга шүүнэ гэсэн итгэл төрж байлаа. Гэтэл сүүлийн үед итгэл алдарч байна. Үнэн зөвөөр шүүж өгөхөөр байдал үүсэхгүй байна. Шүүх, хяналтын байгууллага мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн явуулсангүй. Зарим нотлох баримт алга. Түүнийг лавшруулалгүй хэргийн материалыг бүрдүүлээд прокурор луу өгчихлөө. Прокурор их богино хугацаанд бидэнд мэдэгдэлгүйгээр шүүхийн шатанд шилжүүлсэн байна. Яагаад хэргийг гүйцэд мөрдөөгүй байхад зүйлчлэлийг буулгаад хөнгөрүүлээд хамт хэрэгт шалгагдаж байсан хоёр нөхрийн хэргийг хэрэгсэхгүй болгоод Б.Махбалыг бүр анхны зүйл ангиар нь, хамгийн хөнгөнөөр нь шийдэх гээд байгааг бид ойлгохгүй байна. Энэ хэргийг бид анхнаасаа албан тушаалын, зориуд санаатайгаар хүний амь насыг хөнөөсөн гэж үзэж байсан. Бидний энэ бодлыг дэд сайд Цогтгэрэл “Сайдын өрөөнөөс эхэлсэн архидалт” гэж нотлоод өгсөн. Үүнийг цагдаа прокурорын байгууллага хэрэгсэхгүй байна. 

Миний хүү хуульч хүн байсан. Би хүүгээ хуулийг гууль болгохгүй, хүнд сурталгүй,  үнэнчээр ажиллаарай гэж л захидаг байсан. Хүмүүс ч манай хүүг шударга, үнэнч, хүнд тустай, шударга тал нь дийлдсэн гэж хэлдэг байсан. Үүнээс болж амиа алдаад, эх нутгийнхаа хөрсөнд нойрсож байна. Хууль хяналтын байгууллагууд энэ хэргийн үнэн зөвийг олохгүй, тоглоом болгоод өнгөрөөх гэж байгаад би их харамсаж байна. Тийм учраас би үнэн зөвийг олохын тулд чадах бүхнээ хийнэ. Миний бие Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хугацаатай шаардлага хүргүүлэх гэж байна" гэлээ.
 

Мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан өмгөөлөгч нөхрийнхөө хэргийг үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсэж байлаа
 

Өмгөөлөгч З.Хүрэлсүх "Есдүгээр сарын 28-ны өдөр энэ хэргийн талаар олон нийтийн дунд түгсэн ташаа мэдээллийг залруулах зорилгоор хохирогчийн талынхан хэвлэлийн бага хурал хийж байсан. Үүнээс хойш мөрдөн шалгах ажиллагаа явагдаад прокурорын хяналтад хэрэг ирсний дараа хэргийг шууд шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан юм байна. Үүнийг өнөөдөр нийслэлийн Ерөнхий прокурорын хэвлэлд өгсөн ярилцлагаас олж мэдлээ. Энэ хэргийн бодит байдал олон нийтэд илэрхий, тодорхой байсан. Мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан өмгөөлөгч нөхрийнхөө хэргийг үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсэж байлаа. Мөрдөн шалгах хугацаанд өмгөөлөгч нарын зүгээс олон хүсэлт, асуулт тавьсан. Үүнээс шийдсэн хариу ч байна. Зарим нь хариу илгээлгүй байж байгаад шүүхийн шатанд шилжүүлж байгааг  өнөөдөр хэвлэлээс мэдлээ. Энэ хэргийн хувьд шалган шийдвэрлэж байгаа хүмүүс хуулийн дагуу шалгахад ээдрээ, түвэг үүсэх магадлал бараг байхгүй. Харамсалтай нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа прокуророос зургаан төрлийн шийдвэр гарах боломжтой байдаг. Бидний хувьд мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулахыг санал болгож байсан боловч хүлээн авалгүй, шүүхэд шилжүүлж байгаа юм байна. 

Энэ хэргийг ажил албан тушаалтай нь холбогдуулан амь насыг нь хөнөөсөн байх болзошгүй үндэслэл байгаа учир энэ талын хүсэлтийг аравдугаар сард илгээсэн. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэж хүлээн аваагүй. Гэтэл энэ хугацаандаа хэргийг прокурорт шилжүүлсэн байгаа нь хэргийг шийдвэрлэх гэж хэт яарч байгаа хохирогчийн эрхийг дахин хохироох үндэслэл болж байна гэж үзэж байна” гэлээ. 

П.ГОО

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • А 2018-12-19 11:23:29
    Энэ хэргийг шударга шийдэхгүй бол ард түмэн босно шүү
  • олигтой бичээчдээ лалараа 2018-12-12 13:24:50
    энийг бичсэн Тэнэг пизда Ямар зүйлээр ялалёан.хэдэн жилийн ял нь хэд болчихсон гээд Тодорхой бичээч дээ тэнэг Пиздаа минь.Ойлгомжгүй пизда шиг юм сараачих юм.
  • zochin 2018-12-12 06:35:28
    Шүүхээс буцах биз
  • Бат 2018-12-11 08:45:12
    Одоо ядарсан хүн шүүхэд ялагдаж л байх боломжтой болсон параламентаа 2 танхимтай болгож ард түмэн эрхээ эдлэх л үлдлээ
  • иргэн 2018-12-11 07:21:25
    пгоо чи мэдээ бичиж чадахгуй байж юун нарийн юм бичих гэж оролддог юм шударга тал нь дийлдсэн гэж хэлээгуй байлгуй дийлсэн гэсэн байлгуй пгоо бол ялгахгуйдээ