НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол 2018 оны 12 дугаар сарын 23-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны 11 дүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын 8 орон тохирсон бол та 50 сая төгрөг, 7 орон тохирсон бол 10 сая, 6 орон тохирсон тохиолдолд 5 сая төгрөг, 5 орон тохирсон бол 1 сая,  4 орон тохирвол 200 мянга, 3 орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм.

Харин Супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 200 сая төгрөг хожих боломжтой.

Х.Хулан

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жамбаа Даваахүү 2019-01-23 05:20:43
    11сард хожсон 50000төг хэзээ орох вэ?
  • Bold 2018-12-12 05:48:42
    Zugeer 10 huvia aviya. Shal hudlaa jujig toglood ard tumnee shulahaa bolimoor yum.
  • сонин 2018-12-11 18:25:36
    Ямар гавъяа байгуулсан гэж 200 сая-аар шагнах юм бэ түүний оронд 1 сая-г 200 хүнд олгооч
  • ЗОЧИН 2018-12-11 04:45:59
    Нэг хүнд их хэмжээгээр өгснөөс олон хүнийг хамруулж олговол ач холбогдол, үр дүн нь маш их дээ.
  • зочин 2018-12-11 04:16:16
    супер 200саяаа 20 хүнд хуваавал арай хүртээмжтэй бус уу
  • Бат 2018-12-11 04:05:16
    Сүпер шагнал гэж худлаа рекламдхаасаа илүү 5-10 мянгаар нь олон хүнд хүртээгээч ядарч яваа ард түмнээ бодоод
  • Зочин 2018-12-11 03:56:14
    супер шагнал арай их байна ард түмнийг тэгж шулж амьдарч болохгүй тэнцүү хуваах нь чухал шүү дээ
  • 50 saya 2018-12-11 03:25:07
    Super shagnal ni 50 saya tugrug baikhad l bolno sh dee. Uls maani yamar baigaa bilee?