МАН-ын самуурал төрийг самарч гүйцлээ

Монголын улс төрд шинэ хуудас нээгдсэн нь 2016 он билээ. МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65 суудалтай боллоо.  Ард түмэн тэдэнд том итгэл хүлээлгэсэн, үүнийг дааж явах  үүрэг Ардын намд ирсэн.  Гэсэн ч ердөө нэг жилийн дараагаас эрх баригч намын тар нь танигдаж эхлэв. Нам доторх эрх ашгийн зөрчил нь сэдэрч, өөрсдийн байгуулсан Засгийн газрыг унагав. Хоёр дахь ээлжийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлж, үр дүн гараа ч үгүй байтал дахин Засаг огцруулах асуудал орж ирсэн. Энэ намд улс төрийн тогтвортой байдал, залгамж халаа, улс төрийн соёл, ноён нуруу, үнэт зүйл үгүй гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна.   Эрх баригч намаас амлалт, мөрийн хөтөлбөр нэхэхэд ч ичмээр байдал үүсчихлээ. Ирэх хоёр жилдээ Монголын төрийг нэг мөр хөмөрчихгүйхэн шиг дүнгээ тавиулаад мөрөө хөөгөөсэй гэж харах л үлдэв. Одоо МАН-аас юу ч хүлээх хэрэггүй. Тэдний самуурал сүүлдээ төрийг самарч эхэллээ.  “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэдэг шиг төрийн шат бүрт асуудал үүсч байна.

МАН-ын самуурал  ХХААХҮ-ийн сайдгүй өвөл цагтай золгоход хүргэв.  Газар тариалан, мал аж ахуйн салбарт гол бодлогыг атгаж явах учиртай энэ яам сайдгүй, тэр битгий хэл Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа.   Уг нь өдийд тус яаман дээр жинхэнэ ажил буцалж байх учиртай сан.  ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.  Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нь мөн зээлтэй холбоотой асуудлаар  хуулийн байгууллагад саатуулагдаад байгаа.  Одоо тус яамны ажлыг дэд сайд Ж.Сауле авч яваа гэх.  Уг нь сайд чөлөөлөгдсөн тохиолдолд Ерөнхий сайд дараагийн хүнийг иртэл танхимаасаа үүрэг гүйцэтгэгчээр томилох учиртай.  Ийм үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт ч үгүй, гол  салбар маань эзэнгүйдэж гүйцлээ. ХХААХҮ-ийн дараагийн сайдаар Ч.Улааны нэр яригдаад сар орчим болсон. Арай гэж зүтгүүлсээр МАН-ын удирдах зөвлөл, бүлэг, байнгын хороон дээр дэмжигдсэн ч УИХ-ын чуулган дээр ирээд гацчихаад байна.

Эрх баригч намынхан БСШУС-ын салбарт хоёрхон жилийн дотор таван сайд томилов.   Төрийн залгамж чанар энэ салбарт чухал гэдэг.  Нэг сайд гарч ирээд нэг асуудал ярина, нөгөө сайд дахиад өөр ажил хэрэгжүүлнэ. Ингэж бие биенийхээ ажлыг үгүйсгэх нь энэ салбарыг уналтад оруулж байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед БСШУС-ын сайдаар Ж.Батсуурь ажиллаж байв. Гэсэн ч тэр хамгийн түрүүнд Засгаасаа сугарсан.  Түүний дараа ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат  үүрэг гүйцэтгэгч сайдаар нэг хэсэг ажиллав. Харин өнгөрсөн оны зургадугаар сард академич Г.Чулуунбаатарыг энэ салбарт сайдаар томилж байлаа. Түүний албан тушаал ч урт настай байсангүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүхийн Засгийн газарт БСШУС-ын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа орж ажилласан. Харин одоо  буюу яг нэг жилийн дараа тэр Засгийн тэргүүнээсээ сайдаас огцрох визээ авчихсан сууж байна.  Ц.Цогзолмаа сайдыг огцруулах асуудал мөн л УИХ дээр гацчихаад байна.  Сайдын суудлаас гадна өнгөрсөн хугацаанд энэ яаманд суудлын асуудал олон байв. Дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Элчин сайдаар томилогдсоноос дэд сайдгүй бараг жил болж, саяхан Г.Ганбаярыг дэд сайдаар томилсон байдаг. Мөн   Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хууль шүүхийн байгууллагаар явж, тэр хооронд ТНБД-ын албан тушаалд хоёр ч хүн ирээд буцсан. Б.Баярсайхан эргэн БСШУС-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож, одоо салбарын сайдтайгаа “дайн” зарласан байдалтай байна.   Нийгмийн чухал салбарт суудлын “хэрүүл” хоёр жилийн хугацаанд тасарсангүй. МАН-ын үйл ажиллагаа ингэж л төрийн ажлыг самарч байна.

МАН-ын самуунд үрэгдсэн дараагийн яам нь ЗТХЯ.  Тус яаманд газрын дарга нэгнийхээ амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн багийнхан тус хэрэгтэй холбоотойгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Сайдын орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшин нэг хэсэгтээ ажиллав. Ийнхүү өнгөрсөн аравдугаар сарын 5-нд ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томиллоо. Гэсэн ч  тэр сар гаруйн хугацаанд л сайдаар ажиллах хувьтай байжээ. Бараг Монголын түүхэнд хамгийн богино хугацаанд сайд хийсэн хүн нь Я.Содбаатар болж байх шиг байна. Тэр энэ сарын 3-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчихөөд байна. Я.Содбаатар  ЖДҮХС-гаас зээл авсан нь олон нийтэд ил болоод байгаа билээ. Одоо ч мөн Я.Содбаатарын асуудал УИХ-ын чуулганаар орох ёстой. Түүний дараагийн сайдын асуудал яригдана.   Ийнхүү МАН-ын самуурал төрийг самарч байгаагийн жишээг дээрх гурван яаманд болсон үйл явдлуудаас харж болно.

МАН-ын зовлон дуусах болоогүй. Энэ долоо хоногт Тусгай хяналтын дэд хороо хуралдаж 60 тэрбумын хэрэг, Ёсзүйн дэд хороо хуралдаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх товтой байгаа. Мөн Улсын ерөнхий прокурорын газраас ЖДҮХС-тай холбоотойгоор гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн. Энэ долоо хоногт чуулганаар орж ирэхээр яригдсан билээ.  Эгүүлэн татагдахаар болсон гишүүд нь  Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар гэсэн мэдээлэл байна.  АТГ, ЦЕГ-ын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд байгуулсан юм. Тэгвэл ажлын хэсгийнхний үр дүн гарч эхэлсэн бололтой юм билээ.  Ийнхүү МАН-ынхан нэг гишүүнээ  хүчингийн хэргээр “алдсан”, дахин гурван гишүүнээ “зээлийн” балгаар явуулах нөхцөл байдал үүсчихээд байна. МАН-ын дотоод самуурал энэ мэтээр төрийг самарч гүйцлээ дээ. Эрх баригчдыг ингэтлээ дор орно гэж яаж мэдэх билээ.

Зууны мэдээ
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2018-12-12 05:12:52
    шударга ёс ярьж жүжиг тавьцгааж байсанаас бүгд бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулчихаач ард түмний нэрийг барьж толгойг нь эргүүлж гүйцлээ одоо болиочээ
  • Зочин 2018-12-11 06:47:57
    Нэг нь 100 хувь зөв, нөгөө нь 100 хувь буруу байж таарахгүй.
  • Nobsh 2018-12-11 06:22:03
    Nobsh
  • зочин 2018-12-11 05:38:11
    үнэндээ л самуурсан пиздаанаад юм даа. үнсэлцээд үнгэлдээд хэрэлдээд пялдагдаад л
  • Эрка 2018-12-11 04:53:03
    ТӨрийн самуурал тэнгэрийн муухай арилдаг шиг юм болно. Ард түмэн бүр өөрсдөө хичээх хэрэгтэй байна. Хүр бүр дор бүрнээ хичээвэл МОНГОЛ УЛС ядах юмгүй босоод ирн...
  • Гааль 2018-12-11 04:42:48
    CY. Батболдын авгайн дуу гэж ямарч мэдлэг чадваргуй Хахуулын уур МАНы нэрийг Бузаралсан балйг Хурэлсух зайлуулаачэээ.. СY . Батболд гэж новш энэ пиздагаа аваач...
    • Medehgui yum daa 2018-12-23 10:20:16
      Batbold yavchihsaan.Odoo l jinhenesee medleg bolovsrolguin deer, tanhai balmad Hurelsuh estoi buren utgaar ni zasgaa samarch baina.
  • Сайд хэрэггуй 2018-12-11 04:33:27
    Сайд сайдгуй хумуус амьдарнаа ... Сайд их хурал гэж хэрэггуй харин гай садаанууд .. Сайд томилоод хэрэггуй . Монго тогрог нааш цааш болгохоос цаашгуй.
  • Инженер 2018-12-11 04:28:47
    Их хурал тарвал таарна. Ард түмэн чинь та нараас залхаж байна. Өөрсдөө саналаараа тарцгаавал үр садны чинь нэр цэвэр үлдэх байх шүү.
  • ZOCHIN  2018-12-11 04:23:06
    ELBEGDORJ ,M.ENHBOLDIIN HOR HONOOL SHUUDEE.
  • zail 2018-12-11 03:17:48
    ELBEGEE BATTULGA BATUUL BATBAYAR BAYAR SAIHANBILEG Z.ENHBOLD BAYARTSOGT nar ih zohion baiguulalttai uzej bn shuu jinhene MAFI gedeg chin ednii buleg yum bishuu ...
  • Myeg zailuulzgaay ! 2018-12-11 02:02:32
    Myeg zailuulzgaay !
    • Gutegleg dendlee Hurelsuh ee 2018-12-23 10:24:00
      Ehleed tangai eriig zailuulsan deer baih aa. Shuuh,prokur, tsagdaa geed bugd tus tusdaa bie daasan h baiguulalguud gantshan hunii dohiogoor ajillahgui ee
  • зочин 2018-12-11 01:50:06
    Энэ бүх самуурал чинь шударга ёсны тэмцлийг боомилсон Миеэ гэдэг 60 тэрбумын эзэнээс л үүдэлтэй бна ш дээ, Миеэ зайлбал хулгайчууд хариуцлага хүлээж эхэлнэ,
    • Gants hun shiideed baidag bol sain l her 2018-12-23 10:27:21
      Arvan tiishee arzaij baihaar neg zugt neg hunii dohiogoor vadag bol sain hereg Daan ch tiim yum baihgui ni saihan yum. Nyamdorj,Hurelsuh 2 ene olon jil untsan u...
    • зочин 2018-12-11 03:12:14
      Энэ хүнээс болсон гэдгийг хэн баталж байгаа юм. Хуулийн дор амьдарч байж хуулиар батлагдаж нотлогдсон зүйлийг л ярих хэрэгтэй юм биш үү
      • иргэн 2018-12-12 02:05:19
        Хууль, шүүхийн шударга, ёс зүйтэй бдал алдагдсан шүү дээ, нэг хүний дохиураар хөдөлдөг хууль, шүүхтэй шүү дээ
  • Бат 2018-12-11 01:37:59
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • иргэн 2018-12-11 01:19:48
    явж явж хамгийн хор уршиг багатай хэрэг нь бандаажны хэрэг байх шуу