“Утаа” гэгч урилгагүй зочныг яах вэ?
Нийслэлчүүд биднийг зовоож байгаа олон асуудлын нэг нь агаарын бохирдол. Өвлийн өглөө бүрийг сэнгэнэсэн цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалан угтаж байна гэж та төсөөл дөө. Үүнийг хоосон мөрөөдөл биш харин аажим аажмаар дөхөн очих хүсэн хүлээж буй эрүүл ирээдүй болгохын тулд Та бид юу хийх вэ? Ийм мөрөөдлийг дотроо тээн, уйгагүй хөдөлмөрлөж амжилтанд хүрсэн улс орнуудын бодит туршлага бусдад байдаг юм байна. Бидний нэгэн адилаар уулсын дунд хүрээлэгдэн оршдог Лос Анжелес хотын гурван сая иргэн ердөө хорьхон жилийн өмнө агаарын бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгт нэрвэгдэж, бохирдол ихтэй хотуудын жагсаалтыг тэргүүлж байлаа.

Түүнчлэн 1952 онд Лондон хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч зөвхөн амьсгалын замын өвчин, уушигны хавдраар 4000 иргэн тухайн жилд нас баржээ.  Харин Токио хотын агаарын бохирдол сүүлийн 10 жилийн хугацаанд 55 хувиар буурсан байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр түүхүүдэд ижил төстэй нэгэн шийдэл байдаг ба энэ нь төр, иргэний хориос гучин  жилийн хамтын ажиллагаа, уйгагүй хичээл зүтгэл юм. Төр засаг нь оновчтой арга замыг эрэлхийлж, харин ард иргэд нь санал санаачлагыг дэмжин, хувь нэмрээ оруулсан түүх. Бид үүнийг яагаад хийж хэрэгжүүлж чадахгүй гэж.

Агаарын бохирдолтой тэмцэхэд иргэд бидний оролцоо, санаачлага, хичээл зүтгэл хамгаас чухал юм гэдгийг хүн бүр ухаарч хамтдаа зүтгэе. Тэгвэл бид юунаас эхлэх вэ? Бохирдол ихтэй хуучин зуухнаасаа татгалзъя, бүрэн шаталт өгдөг сайжруулсан зуухаа худалдан авцгаая, зөв галлаж суръя, ингэснээрээ түлшээ хэмнэнэ. Хашаандаа мод цэцгээ таръя, гэр сууцаа дулаалъя. Автомашины хэрэглээгээ боломжоороо багасгая, нийтийн тээврээ бүрэн ашиглая. Ингээд бодоод байсан чинь бидний өөрсдөө хийж чадах зөндөө ажил байна шүү. Яг өнөөдрөөс, яг одоо эхлэе.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-04 07:51:32
    манайхан орон сууцанд орвол утаа арилна гэдэг ч яг одоогоор манайхны нөхцөл байдалд тохирсон утааг бууруулах ажил бол утаагүй зуух л байна. Арга ядахдаа ерөнхий сайд өөрөө гал түлэхийг заахав дээ. Манайхан юм л болвол төр засгийг буруутгаж байдгаа болих х
    103.11.194.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүмүүсийн буруу 2014-09-04 07:01:32
    Утаа юунаас болж гарч байгаа вэ гэвэл гэр хорооллоос болж байгаа. Гэр хорооллыг шинэ зуухтай болгосон яасан манайхан буруу галлаад л бүр их утаа гаргаад л хэлэхээр загнацгаагаад л. Уг н тэр зуухыг нь зөв галлавал утаа бараг гарахгүй л юм билээ шд. За тэгэ
    203.91.119.100
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-09-04 05:31:22
    дэмжиж байна
    112.72.13.250
    Мэдэгдсэн Хариулах
  • baagii 2014-09-04 05:29:24
    GAS naas uur shiidel bhgui ee
    202.55.183.203
    Мэдэгдсэн Хариулах