Г.Ганхуяг Владикавказад тавдугаар байрт орлоо

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн энэ сарын 8-9-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад боллоо. Хоёр дахь удаагийн тэмцээнд 15 орны 210 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв.

Манай улсаас тус тэмцээд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, Г.Ганхуяг, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ, спортын мастер Б.Наранболд, Б.Баасанжаргал гэсэн долоон тамирчин зодоглов. Манайхнаас хамгийн өндөр амжилтыг ОУХМ Ганбаатарын Ганхуяг үзүүлж, тавдугаар байрт оров. Тэрбээр Владикавказын дэвжээнд 1/8 шигшээд Дагестаны Магомедшариф Биякаевт 1:4-өөр ялагдсан. Дагах барилдаанд Дагестаны Арсенали Мусалалиевийг ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Славик Наниевт 4:10-аар ялагдлаа.

57 кг-ын жинд Н.Насанбуян Дагестаны Магомед Абдурахмановт, 61 кг-д Э.Бэхбаяр Дагестаны Динислам Тахтаровт тус бүр 0:10-аар 65 кг-д Б.Баасанжаргал Буриадын Алексей Боривицкийд, Б.Наранболд Кабардино Балкарын Астемир Куантовт цэвэр, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ Тувагийн Эрдине Мортуй-Оолд 5:11-ээр, 125 кг-д М.Лхагвагэрэл Хойд Осетийн Сослан Хинчаговт 0:3-аар тус тус ялагдсан юм.

Энэ жилийн тэмцээн 2019 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д оролцох ОХУ-ын тамирчдыг сонгох тэмцээн гэдгээрээ онцлог боллоо.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-10 05:37:21
    Чөлөөт бол үзэгч сонирхогчгүй болоод уруудаж буй төрөл, хүн тоодоггүй өрсөлдөөн бараг байхгүй шахуу юманд тавдугаар байр гэдэг чинь маш муу л гэсэн үг дээ
  • Amjilt khusegch 2018-12-10 04:39:11
    Dasgal surguulalt chini bolokhgui baina daa. Khol mekh ogt alga.Tulj zogsood baibal kheniigch khojikhgui.