Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхлэв.

Тэмцээнд эрэгтэй 55, эмэгтэй 25 шатарчин нийслэлийн аваргын төлөө өрсөлдөж байна. Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж, аваргуудаа тодруулна. Энэ жилийн тэмцээнд Багахангай, Багануур дүүргээс шатарчид оролцоогүй байна.

Аймаг, нийслэлийн аваргаар шалгарсан шатарчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2100-аас дээш гараагүй сонирхогчид оролцож байгаа бөгөөд хамгийн ахмад шатарчин Чингэлтэй дүүргээс оролцож байгаа 72 настай Р.Доржмаа гуай юм.
 
Хагас шигшээгээс шалгарсан шатарчид ирэх сарын 05-06-ны өдрүүдэд Төрийн ордонд болох Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөнө.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.