Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Төрийн эрх барих дээд байгууллага чадамжгүй боллоо. УИХ-ын даргыг хурал удирдах эрхгүй гэх маргаанаас үүдэлтэйгээр чуулган гацаанд ороод байна. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

 Ж.Батзандан АН-аас хөөж, Л.Болд намаасаа гарлаа

Долоо хоногийн даваа гарагт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хөөх шийдвэр гаргалаа. Тодруулбал, АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн шийдвэр гаргасан Ж.Батзанданг АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн хэмээн үзэж гишүүнчлэлээс хаслаа. Мөн Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мурат, Л.Болд нар АН-ын Үндсэн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн тул дөрвөн жил улстөрийн сонгуульд өрсөлдөх эрхийг хассан. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээс гарах өргөдөл өгсөн юм. Гэвч бүлгээс гарах хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэдэг үндэслэлээр Л.Болд гишүүн намаасаа гарах өргөдлөө өглөө. Ингэснээр УИХ дахь АН бүлэггүй болж байгаа юм. 

Я.Содбаатар, Ц.Цолзолмаа нарыг чөлөөлнө

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮХ сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Ерөнхий сайдад албан ёсоор гаргалаа. Мөн “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулахаар болоод байгаа юм. 

Сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн. Харин одоо хуулийн хугацаанд буюу ирэх долоо хоногт парламентаар хэлэлцэх л үлдэж байна.

Дөрвөн гишүүний суулт

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах саналыг гишүүд гаргаад буй. Тэд 60 тэрбумын хэрэгтэй нэр холбогдсон УИХ-ын даргаас ёсзүй шаардаж буй юм.

 УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан нар "М.Энхболд УИХ-ыг даргалах ёсзүйн эрхгүй" хэмээн эсэргүүцлээ илэрхийлж чуулганы танхимд болон танхимын үүдэнд эсэргүүцэл зарлаж суулт, зогсолт хийв. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэнээр парламент гацаанд орлоо.

ЭХЭМҮТ-ийн гадаа эх амаржлаа

ЭХЭМҮТ-д амаржих эмэгтэй төрөх  тасгаа андуурч явсаар гадаа, таксинд төрсөн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт дуулиан дэгдээлээ. Төрөхийн гадна амаржсан эх 3250 грамм хүү төрүүлсэн бөгөөд эх, нярайн биеийн байдал маш сайн байгаа бөгөөд ЭХЭМҮТ-ийн төрсний дараах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

Энэ асуудалтай холбогдуулан тус төвийн дарга Ш.Энхтөр ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөхөө мэдэгдлээ. Тэрбээр “ЭХЭМҮТ Улсын хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдгийн хувьд тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд чадлаараа ажиллаж байгаа. Гэхдээ алдаа дутагдал гарсан. Би энэ байгууллагын удирдлагын хувьд ард түмнээсээ уучлал хүсч байна. Миний хувьд зөвтгөх шалтгаан байхгүй. Эх хүүхдийн төлөө хамт олон минь намайг дэмжиж ажиллаж өдий хүрсэн. Олсон ололт амжилт ч бий. Гэхдээ нэгэнт хувь хүнийхээ хувьд дүгнэлт хийж би ёс зүйн хариуцлага хүлээнэ, ажлаа хүлээлгэж өгнө” гэв.

П.ГОО

Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-12-10 18:48:16
    АН гэж эхнэрээсээ эхлээд цэргийн найзаа алж аавынд бж улсаа идэлцсэн Эрдэнээр удирдуулж ч бх гэж дээ?
  • иргэн 2018-12-09 04:30:21
    пгоо ичиж ух батзандан ан хееж юу гэж ойлгох вэ батзандан намаа хеесен юм уу