МҮОНРТ орчимд агаарын бохирдол хамгийн их байна
Агаарын чанарын албанаас авсан агаарын чанарын индексийн мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр өглөөний 09.45 цагийн байдлаар МҮОНРТ, Баруун 4 зам,  Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна. Тодруулбал, эдгээр байршлуудад АЧИ 258-413-тай байна.

Агаарын чанарын индекс 101-250 буюу бага зэргийн бохирдолтой үед хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.

Тиймээс зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс даралтаа тогтмол хянаж, эмээ хугацаанд нь ууж, цэвэр агаарт салхинд гарч, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс (тухайлбал автозам) хол байхыг зөвлөж байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Utaagaa ustgaachee  2018-12-09 10:38:45
    Haa saigui l aimaar baina daa. Sandal shiree bulaaldaj baihaar utaand l anhaarchihmaar bh yum