Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
2018 оны 12 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ