Саудын Арабт 88 террористыг саатуулжээ
Саудын Арабт террорист ажиллагаа явуулахаар зэхэж байсан гэх хэргээр нийт 88 хүнийг саатуулсан тухай тус улсын Дотоод хэргийн яам уламжилжээ. Ирак, Сирийн зарим хэсгийг хяналтдаа авч “Халифын вант улс” байгуулсанаа зарласан Лалын шашинт суннитуудын хэт даврагч байгууллага “JIалын улс” Европ, Америкийн орнууд болон Арабын орнуудаас залуусыг элсүүлж, өөрсдийн дайчдынхаа тоог нэмэгдүүлдэг байна.
 
Лалын улсын харьяанд орж, террорист ажиллагаануудад оролцсон залуус эх нутагтаа ирээд харгис хэрцгий гэмт хэрэг үйлдэх магадлал өндөртэй байдаг аж. Үүнтэй холбогдуулан Ирактай зэргэлдээ оршдог Саудын Арабын Засгийн газар “Лалын улс” зэрэг хэт даврагч байгууллагуудтай холбоо бүхий 88 хүнийг терроризмын хэрэгт сэжиглэн саатуулаад байгаа юм байна.
 
Сэжигтнүүд нь Лалын шашинтнуудын ариун хот Мекка зэрэг дөрвөн газар нутагт байрладаг зургаан бүлэглэлд харьяалагддаг залуус ажээ. Саудын Арабын эрх баригчид улс орон даяар хэрэгжүүлж буй аюулгүй байдлын стратегийн хүрээнд хэдэн сарын хугацаанд явуулсан мөрдөн байцаалтын дүнд сэжигтнүүдийг илрүүлсэн байна. Тэдний ихэнх нь араб хүн байсан бол гурван Йемен, угсаа гарал нь тодорхойгүй нэг хүн байсан талаар албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.