МҮОНРТ, Монгол газар орчимд агаарын бохирдол хамгийн их байна
Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаагийн 11 нь автомат станц бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж буй.

Тэгвэл Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдөр 10:00 цагийн байдлаар МҮОНРТ, Монгол газар орчимд агаарын бохирдол хамгийн их  байна.  Тодруулбал,
 
  • МҮОНРТ орчимд агаарын чанарын индекс - 431,
  • ​Монгол газар орчимд агаарын чанарын индекс - 416 буюу их бохирдолтой гэж гарчээ.

Мөн Нисэх, Амгалан, Бөхийн өргөө, Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна.


 
Агаарын чанарын индекс Агаарын чанарын ангилал Тэмдэглэгээ (өнгөөр) Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл
0-50 Цэвэр Ногоон Хүний эрүүл мэндэд сөрөл нөлөө үзүүлэхгүй.
51-100 Хэвийн Шар Агаарын чанар шаардлага хангах боловч, зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болно. Тухайлбал: озон, нарийн ширхэглэгт тоосонцрын нөлөөллийн улмаас хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
101-250  Бага зэргийн бохирдолтой Улбар шар Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
251-400 Дунд зэргийн бохирдолтой Ягаан Нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
401-500 Их бохирдолтой Хүрэн Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илэрнэ.
500< Маш их бохирдолтой Улаан Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ.

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ля 2018-12-09 04:04:02
    Mongol gazar gej haana baidag ve?
  • ШУДАРГА БАЙЦГААЯ 2018-12-08 06:16:23
    ЭНХБОЛДОО ОГЦОРООД АЖЛАА ӨГӨӨЧ ДЭЭ ЭНЭ УТААГАА ХАР АРАЙ ДЭНДЛЭЭ ШДЭЭ ЯМАР ХЭЦҮҮ ЮМ БЭ ОЛОН АЙЛЫН НЯЛХ БАЛЧИР БИДНИЙ ИРЭЭДҮЙ БОЛСОН ҮРСИЙГ ХАЙРЛААЧ НОВШОО
  • Бат 2018-12-08 04:58:44
    Өрх бүрээс агаар бохирдуулсаны татвар ав өгөхгүй нь хөдөө нүү өөр ямар гарц байна олон жил худлаа ярилаа мөнгө их идлээ би амьд явмаар байна