Дэлхийн миссийн титмийн эзэн өнөөдөр тодорно

“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Санья хотноо өндөрлөж, титмийн эзэн тодорно.

Тэмцээнд дэлхийн 118 орны миссүүд гурван долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулаад байгаа юм.  Монголын мисс Э.Энхриймаагийн хувьд урьдчилсан шатны шалгаруулалтад амжилттай оролцож байна.

Тэрбээр "Miss talent" шалгаруулалтад монгол үндэстний бүжгээр өрсөлдөж,  "Шилдэг 10 бүжигчин"-ий нэгээр шалгарсан. Ингэснээр тэрбээр эцсийн шатны шалгаруулалтын  үеэр 10 орны миссүүдтэй хамт бүжиглэхээр болсон юм.  Мөн Э.Энхриймаа интернэт санал асуулгаар хоёрдугаар байрт бичигджээ.


 

Ийнхүү урьдчилсан шатанд амжилттай оролцсон монголын мисс Э.Энхриймаа  Топ 40-д багтах эсэх нь удахгүй тодрох гэж байна.
“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг өнөөдөр 19.00 цагаас MNC телевиз шууд дамжуулан үзүүлэх юм.

Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2018-12-28 07:39:42
    mgl oxduud tsrai muutai bolchixsiin muu xamar ch uruul ch ugui iim oxin yavuuldag yaj bgaa yum boloo dundiin tsarai bxiin bitgii ner gutaagaach
  • Songogch 2018-12-08 12:29:42
    HUurhun ohin bna.Amjilt