Хүйтний эрч бага зэрэг суларна

-Өнөө маргаашдаа хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна-
 

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.

Дархадын хотгороор 27-32 градус, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 11-16 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.